Уг бүтээл нь 1980 оны 12-р сард Монгол ардын домогт дуу Сүнжидмаагаар сэдэвлэн бүтсэн байна. “Сүнжидмаа” дуулалт жүжиг анхлан тоглосон цагаасаа хойш хэд хэдэн удаа сэргээгдэн тайзнаа бүтээгдэж, хамгийн сүүлд 2013 онд найруулагч Ё.Цэрэндолгорыг урин өнөө цагийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд уг дуулалт жүжгийг найруулан тавиулсан билээ.
Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав
Зохиолч Ж.Бадраа,
Найруулагч Ё.Цэрэндолгор,
Зураач Ц.Доржпалам,
Бүжиг дэглээч С.Сүхбаатар
Анх энэхүү жүжгийн Сүнжидмаагийн дүрд дуучин В.Отгон, Д.Ариунаа нар, Мянганы дүрд УГЖ Д.Банзрагч, дуучин Г.Борхүү нар, Дэжидэд Энхтүвшин, Ш.Намсрайжав, УГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо нар, уртын дуучин АЖ.Н.Норовбанзад, УГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.