Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг “Нарны домог” ардын бүжгийн жүжиг. Энэ ардын бүжгэн жүжгээр дамжуулж, гэр бүлийн эв нэгдэл, Монголын эв нэгдэл, Дэлхийн эв нэгдэл, байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулахыг зорьсон Монголын анхны Ардын бүжгэн жүжиг юм
“Нарны домог”-оор Монголчуудын түүх дэлхийн түүхийн хуудаснаа хар бараанаар бичигдэж сэтгэгдэн бодогдож байсан тэр олон жилийн хуучин сэтгэлгээг эвдэж, үндэс угсааныхаа бахархам түүх, үнэн дүр төрхийг Монголдоо ч, дэлхийн үзэгчдэд ч бүжгийн хэлээр харуулсан бүтээл болно.
Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулдаг билээ.
Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн цомнол,
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Д.Лувсаншаравын хөгжим,
Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын
АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид,
Үндэсний хөгжмийн их найрал,
Найрал дуучид