Grand TheatreБүжгэн жүжиг1988 он “Нарны домог” бүжгэн жүжиг

1988 он “Нарны домог” бүжгэн жүжиг

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг “Нарны домог” ардын бүжгийн жүжиг. Энэ ардын бүжгэн жүжгээр дамжуулж, гэр бүлийн эв нэгдэл, Монголын эв нэгдэл, Дэлхийн эв нэгдэл, байгаль эх дэлхийгээ хайрлах ухааныг харуулахыг зорьсон Монголын анхны Ардын бүжгэн жүжиг юм.
“Нарны домог”-оор Монголчуудын түүх, үндэс угсааны­хаа бахархам түүх, үнэн дүр төрхийг Монголдоо ч, дэлхийн үзэгчдэд ч бүжгийн хэлээр харуулсан бүтээл болно.

Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайснаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулдаг билээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол,

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим,

Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатарын

АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид,

Үндэсний хөгжмийн их найрал,

Найрал дуучид

Leave a Reply