Grand TheatreБүжгэн жүжиг1996 он “Алтан ураг” бүжгэн жүжиг

1996 он “Алтан ураг” бүжгэн жүжиг

УАДБЧ-ын тайзнаа түүхэн сэдэвт 3 бүлэг 6 үзэгдэлт “Алтан ураг” ардын бүжгэн жүжиг 1996 оны 7 дугаар сарын 5-нд Ардын Хувьсгалын 75 жилийн ойн өмнө тоглогдсон..

Чингис хааны идэр наснаас хаан ширээнд өргөмжлөгдөх хүртэлх амьдрал тэмцлийн хугацааг тодорхой хэдэн үйл явдлуудаар холбон харуулсан.

“Алтан ураг” бүжгэн жүжиг нь Тэмүүжиний идэр нас, Аян дайны тулааны “Хар туг” огшоох тахилгын бүжиг, Есөн туг залах Монгол төр улсыг байгуулах, Эзэн богд Чингис хааныг залах ёслол гэсэн үзэгдлүүдээр бүрдэл болсон бүрэн хэмжээний бүжгэн жүжиг болж чаджээ.
“Алтан ураг” бүжгэн жүжгийн хөгжмийн хэллэг маш сонирхолтой. Жүжгийн утга санааг хөгжмийн хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж зохиолч, бүжиг дэглэгч нарын хэлэх, үзүүлэх гэсэн шаардлагыг бүрэн хангаж чаджээ. Түүний Чингис, Жамуха нарын дүр, тэдний дотоод сэтгэлийн хүүрнэл, тэмцэл, Их найр цэнгэл, “ Хар туг”-ийн бүжиг, “Тоорил ван””ийн ордны хэсэг, “Тэмүүжин-эв нэгдэл” хэсгийн зэрэг олон гайхамшигт хөгжмийн дүрслэл, илэрхийлэл дүүрэн байна. “Алтан ураг” бүжгэн жүжгийн Чингис хааны дүрд бүжигчин Д.Нямсүрэн, Жамухын дүрд бүжигчин А.Даваахүү, Ван хаанд бүжигчин Б.Отгонбаяр, Дармалад бүжигчин Э.Бат-Амгалан, Хасарт бүжигчин Булганбаяр, Бэлгүдэйд бүжигчин Ж.Сайханжаргал, Бөртэ хатанд бүжигчин О.Булганчимэг, Хуагчин эмгэнд Бүжигчин Л.Баясгалан нар тоглож үзэгчдийн талархлыг хүртжээ.

Цомнолыг Б.Лхагвасүрэн

Хөгжмийн зохиолч Б.Шарав

Дэглэн найруулсан С.Сүхбаатар

Тайз чимэглэлийг Ч.Гунгаасүх

Хувцасны зураачаар  Д.Ганболд

Leave a Reply