Grand TheatreБүгд1997 он “Учиртай гурван толгой”

1997 он “Учиртай гурван толгой”

1997 оны 2-р сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалаар “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг туурвих саналыг дэмжин уран бүтээлийн найруулагчаар С.Сүхбаатар, зураач Б.Дашзэвэг, хөгжмийн удирдаачаар С.Сүндэд, хөгжмийн хөрвүүлэг, найруулгын зохиолчоор Ж.Мэнд-Амар, хормейстрээр Ц.Буян-Орших, оёдлын мастераар Б.Сэлэнгээ нар ажилласан байна. Жүжгийн гол дүрд  С.Цэрэндорж, Ж.Баасанхүү, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Б.Гэрэлмаа, Д.Оюунжаргал, Б.Баасанжав, Д.Чулуунцэцэг тоглон ийнхүү Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой” дуурийг эмгэнэлт хувилбараар шинэчлэн “дуулалт жүжиг” хэмээн өөрчлөн найруулахаар С.Сүхбаатар ажилласан бөгөөд төгсгөлийн эмгэнэлт хэсэгт “Гоолингоо” дууг ашиглажээ. Ерөнхий зураачаар Баатар овогтой Дашзэвэг ажилласан байна. “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг хэмээн нэрлэж байгаа болон Б.Дамдинсүрэнгийн хөгжмийн үндсэн зохиомж бүх үзэгдлийн туршид тоглогдож байгаад төгсгөлийн эмгэнэлт хэсгийг найруулагч өөрийн уран сэтгэмжээр зохиомжлон “Гоолингоо” дууг ашиглаж дуурь гэж олонд түгсэн уламжлалт хэв загварыг өөрчлөн найруулсан нь судлаачдын сонирхол татахуйц, сонин шийдэл болсон юм.

Leave a Reply