Grand TheatreБүгд2013 он “Эрх цагаан унага”  хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг

2013 он “Эрх цагаан унага”  хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг

“Цуутын цагаагч гүү” хэмээх ардын үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь өсвөр үеийнхний байгаль дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг, эх болон ахмадуудынхаа үг сургаалаар хүмүүжсэн, эх орон, элгэн саднаа гэх ухамсартай, иргэн болж төлөвшихөд нь чиглэгдсэн агуулгатай бүтээл юм. “Цуутын цагаагч гүү” үлгэрээр дамжуулан уламжлалт ёс заншлаа ухааруулах,  мэдрүүлэх, тайзны уран сайхнаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх зорилготой  бүтээл болсон юм.“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, бүжиг дэглэгчээр О.Ууганбаяр, ерөнхий найруулагчаар Д.Ганболд ажиллан, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал, АЖ,ТШ, Зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн алба, ардын дууны албаны уран бүтээлчид, нийт 150 орчим уран бүтээлчид ажилтан албан хаагчид бүтээн туурвисан билээ.

Leave a Reply