СГЗ, ТШ Д.Төрбат, АУЗ, СГЗ П.Бадарч нарын цомнол
Хөгжмийг М.Бирваа
Найруулагч Д.Ганболд
2014 оны 12-р сарын 28-29-нд анх тоглогдсон.
Уг бүтээл нь Монгол улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монгол улсын анхны 5 яам байгуулагдсан болоод 1911 онд Богд хааныг шашин, төрийг хослон баригч эзэн Хаанаар өргөмжилсөн үйл явдлыг үзүүлсэн түүхэн 6 үзэгдэлт дуулалт жүжиг юм.
Жүжгийн гол дүрүүдэд дуучин Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ Н.Амгалан, С.Эрдэнэцэцэг, Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, Х.Энхбаатар, П.Баярмагнай, Э.Чинчулуун болон залуу дуучид тоглосон байна.