Grand TheatreБүжгэн жүжиг2019 он “Марко поло” буюу цаг хугацааны машин “Алтан гэрэгэ”

2019 он “Марко поло” буюу цаг хугацааны машин “Алтан гэрэгэ”

Гурван бүлэгт 13 үзэгдэлт бүтээлийн онцлог долоон шинжийг зохиогчдын зүгээс ийнхүү дурджээ:

  1. Монголд анх удаа хийгдэж буй орчин цагийн зөгнөлт хэлбэрийг түүхэн хэлбэрт оруулсан тайзны бүтээл.
  2. Дэлгэцийн бүтээлд ашиглагддаг аргачлалуудыг тайзны урлагт нэвтрүүлэх.
  3. Хурд, ритмийг дээд зэргээр баримталсан найруулгын өндөр түвшинд хийгдэх бүтээл.
  4. Уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвараар бүтсэн гоцлол маш олон жижиг хэсгүүдээс бүрдсэн баялаг байна.
  5. Мэргэжлийн урлагийн төрлүүд хоорондоо уялдаж тайзан дээр оршино.

Жишээ нь хөгжим бүжиглэж, бүжиг дуулна.

  1. Урлагийн маш олон төрөл болон мэргэжлүүдийг багтаасан байх болно.

Жишээ нь Контемперари бүжиг, цирк, элемент болон пантомимо  гэх зэрэг өвөрмөц шийдлүүд байна.

  1. Бүтээлийн дийлэх хэсэг концертын бүтээл хэлбэрээр ашиглагдсан задарч болох хэсгүүдтэй байна.

Цомнолын дагуу хөгжмийн бүтээлийг хөгжмийн зохиолч М.Бирваа

Ерөнхий продюсер УГЗ Г.Цоггэрэл

Зохиолчоор СГЗ Ш.Гүрбазар

Ерөнхий зураачаар О.Баярмагнай

Хувцасны зураачаар Д.Ариундэлгэр

Бүжиг дэглэгч , багшаар А.Батхүү

Конструктор зураачаар Ч.Бямбасүрэн

Дүрүүдэд тоглосон жүжигчид: Марко Поло- А.Түвшинбаяр

Элсэн цаг-М.Энхбүрэн

Эсрэг дүр-Г.Төрбат

Үзэсгэлэнт бүсгүй – М.Мишээл

Хубилай хаан- Н.Нямбаяр

Leave a Reply