Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан чуулгын хамт олон Данзанравжаагийн бүтээл туурвилыг олон жил нарийн нягт судалж Драмын эрдмийн театрын тайзнаа “Саран хөхөө” жүжгээ бүтээсэн зохиолч А.Шартолгойн зохиомжилсон “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулал нэртэй дуулалт жүжгийг тайзнаа бүтээсэн.
Жүжгийн гол өгүүлэмжийн нэг хэсэг нь Равжаа хутагтын бурангуй үзлийг шогч, ёгт утгаар шүүмжлэн, дэвшилт санааг илэрхийлж байсан өнгө аяст хурц хэллэг бүхий шүлэг, холбоо үгээр дамжин өнөөгийн амьдралыг тольдуулан тайзны үйл явдал, уран сайхны аргаар тод томруун харуулж чаджээ.
Жүжгийн найруулагч Н.Болд,
Зохиолч СГЗ А.Шартолгой
Хөгжмийн зохиолч СТА Р.Бат-Эрдэнэ
Равжаа хутагтын дүрд АЖ П.Цэрэндагва ∕УДЭТ∕, СТА Б.Батмэнд
Равжаагийн эцэг Дулдуйтын дүрд АЖ Д.Самбуу, дуучин Э.Чинчулуун
Равжаагийн эх Мажигхандын дүрд УГЖ Л.Чулуунчимэг, УГЖ Д.Ширмэнтуяа
Цогтзулын дүрд УГЖ С.Эрдэнэцэцэг
Дадишуаригийн дүрд УГЖ Н.Амгалан
Номунчимэгт УГЖ Б.Сийлэгмаа
Буяндэлгэрт Ц.Түмэнжаргал
Хоёр Хандмаад Х.Эрдэнэцэцэг, Ц.Нарантуяа