Grand TheatreДууны албаГАНХУЯГИЙН ЭНХБААТАР

ГАНХУЯГИЙН ЭНХБААТАР

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

 

Ганхуягийн ЭНХБААТАР /МУГЖ/

Архангай аймгийн Хотонт суманд мэндэлсэн.

Намтар

2008 онд Архангай аймгийн Хотонт сумын ЕБС

2008 онд СУИС-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн.

2008 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.

Тайлан тоглолт:

2017 онд “Дөрвөн цаг” айзам бэсрэг уртын дуун цэнгүүн СТӨ

Аялан тоглолт:

2010 онд “Шанхайн Экспо” нээлтэд Монгол ардын уртын дуу “Эр бор харцага”

2011 онд Москва хотын Большой театрт “Идэр жинчин”, Ленинград хотын театрт “Саруул талбай”

2012 онд Казакстан улсын теартын тайзнаа “Эртний сайхан”

2012 онд Солонгос улсын Сөүл хотын их театрт “Түмэн эх”

2013 онд Бүгд Найрамдах Болгар улс

2014 онд Герман улсын Женейв

2013 онд Франц улсын

2014 онд Лаус улсын

Итали улс

2006, 2013 онуудад Япон улс

Ардын хувьсгалын 87, 90, 91, 92, 96 жилийн ойн хүндэтгэлийн концертонд “Дөрвөн цаг”, “Нарийн сайхан хээр” монгол ардын уртын дууг гоцлон

Гавъяа шагнал

2010 онд Нийслэлийн шилдэг залуу алтан медаль

2010 онд Монголын уртын дууны холбооны Оны шилдэг залуу шагнал

2012 онд МУСТА цол

2013 онд Төрийн дээд “Алтан гадас” одон

2014 онд Оны шилдэг шалгаруулах “Мөнгөн мод” цом

2018 онд шагайн харвааны МУ-ын Мэргэн цол

2019 онд МУГЖ цол

2003 онд XX зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын уралдаанд ТУСГАЙ БАЙР

2006 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр

2006 онд “Баян бараат аялгуу” мэргэжлийн уртын дуу дуулаачдын Улсын уралдааны ГУТГААР байр

2011 онд Морьтон ардын “Түмэн Эх” уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГРАНПРИ

2013 онд Бүгд Найрамдах Болгар улсад зохиогдсон Дэлхийн язгуур урлагийн аварга шалгаруулах уралдаанд Үнэмлэхүй аваргын шагнал

2016 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр

2018 онд Төв Халхын нэрт дуучин Ч.Намжилын нэрэмжит “Их Богд” уртын дууны уралдаанд ГРАНПРИ

Бүтээсэн дүр:

2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Да лам Цэрэнчимэд

2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн дагуул

2017 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжгийн

2018 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Уртын дууч

2018 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн Нарны дуу, Морины цол

Уран бутээлүүд

Их театрын уран бүтээлүүдэд:

“Хөөмэйн түрлэгтэй эх орон”,  “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Жаран дамжсан дуулал”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Ишиг хөөрхөн нэр”, “Хүннү дуулал”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Монголын Их Хатад”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг 2008 оноос өнөөг хүртлэх  дуулалт, бүжгэн жүжиг болон концертын уран бүтээлүүдэд оролцжээ.

Цомог:

2019 онд “Уяхан замба тивийн наран” МУСТА Э.Болормаатай хамтарсан цомог

2019 онд “Уртын дуу, Морин хуур, Хөөмий” МУСТА Д.Шинэцогтой хамтарсан цомог