Ган-Эрдэнийн АЛТАНХУНДАГА
1993 онд Баянхонгор аймгийн Богд суманд мэндэлсэн.
Намтар
- 2001-2012 онд Баянхонгор аймгийн Богд сумын “Их Богд” ахлах сургуулийг дүүргэсэн.
- 2012-2017 онд СУИС-ийг МУГЖ Д.Баасанжав багшийн удирдлаган дор “Ардын богино дуу ” дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн
- 2017 оноос одоог хүртэл Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
Гавъяа шагнал
- 2014, 2018 онуудад Төрийн хошой шагналт, АЖ, ХБ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан”-уудад ажилттай оролцсон.
- 2019онд АЖ Ч.Шархүүхэний нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын III-р уралдаан”-д МУАЖ Ч.Шархүүхэний нэрэмжит шагнал
- Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль
Уран бутээлүүд
Бүтээсэн дүр:
- 2019 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Жанжаа Эрдэнэ Хутагтын дүр
- 2020 онд “Сүнжидмаа” дуулалт жүжгийн хэсгээс Мянганы дүр
Тайлан тоглолт:
- 2017 онд өөрийн ихэр Г.Алтанбаганын хамт “Ихэр аялгуу” уран бүтээлийн тоглолтоо Баянхонгор аймгийн бүх сумдаар толилуулсан.
Аялан тоглолт:
- 2013 онд ЗХУ
- 2016, 2017 онуудад ӨМӨЗО
2018 онд БНХАУ-д