Grand TheatreБүжгийн албаГЭРЭЛИЙН УЯНГА /СТА/

ГЭРЭЛИЙН УЯНГА /СТА/

1994 онд Хөгжим Бүжгийн Коллежид элсэн суралцаж 1999 онд бүжгийн мэргэжлээр төгссөн.

1999 оноос ҮУИТ-ын гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

Г. Уянга нь Үндэсний Урлагийн Их Театрт ажиллах хугацаандаа чуулгын бүх уран бүтээл бүжгийн жүжигт гоцлол болон туслах дүрийг амжилттай бүтээж ирсэнээс гадна бүжиглэх ур чадвар бүжгийн техник авъяасаараа өсөж яваа уран бүтээлч юм.
Г.Уянга нь тус театрт ажиллах хугацаандаа төрийн болон театрын уран бүтээлүүд ойн арга хэмжээнүүдэд тогтмол амжилттай оролцон бүжиг болон бүжгийн жүжгийн 70 гаруй бүтээлд гоцлол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн юм.
Гадаад орны аялан тоглолтууд:
  • Герман улсын Вонн хотноо болсон Монголын соёлын өдрүүд
  • Тайван улсад болсон ОУ-ын урлагийн их наадамд
  • ОХУ-д зохиогдсон Улаанбаатар хотын соёлын өдрүүд
  • БНХАУ-д зохиогдсон ОУ-ын Залуучуудын урлагийн их наадам
  • Япон
  • Бээжин 2006 онд Итали улсад болсон бүжгийн наадамд хамт олноороо амжилттай оролцсон
Уралдаан тэмцээнд оролцсон байдал:
  • 1992 онд Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн гоцлол бүжигчдийн тэмцээнээс хүрэл медаль
  • 1995 онд Ц.Сэвжидийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль
  • 2004 онд Улаанбаатар хотноо зохиогдсон олон улсын Алтан хараацай наадмын тусгай байрын шагналт
  • 2005 онд Ц.Сэвжидийн нэрэмжит Мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд Шилдэг гурвал бүжигчнээр шалгарсан.

Гавьяа шагнал:

  • 2006-2007 онд тус тус Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”
  • 2011онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүнийн” ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
  •  2019онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одонгоор” шагнагдсан.