1955 онд Дорноговь аймагт төрсөн.
1970-1974 онд ХБДС-ийн монгол бүжгийн ангид орж суралцаад
1974 онд ҮДБЭЧ-д орон одоог хүртэл ажиллаж байна.
Г.Зоригт нь 40 гаруй ээлжит уран бүтээлд оролцон, 80 гаруй бүжигт гоцлон, 200 гаруй бүжигт оролцсон байна.
Эх орныхоо 18 аймаг бүхий л сумдаар тоглосноос гадна, гадаадын 30 гаруй орноор монгол бүжгээ сурталчилан айлчлан тоглолт хийсэн байна.
Түүний хийсэн уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 5, 6, 7-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд,
1985 онд МУСТА
1990 онд МУГЖ гэсэн өндөр цол хэргэмүүдээр шагнагдсан .
“Хөгжмийн хэмнэл, уран хөдөлгөөний гайхамшигаар амьдралын үнэн, эгэл яруу сайхныг тайзнаас үзүүлэх эртний уламжлалт урлаг бол бүжиг билээ” хэмээн тэрээр хэлдэг.
Тэрээр “Эмнэг сургагч”, Өвөөгийн гутал, Чацуутан бүжгүүдийг монголын үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн юм.
Г.Зоригт нь бүжгийн эрдэмд үнэхээр дадлагажсан авъяас билэгтэй бүжигчин болохоо Жалам харын сүрлэг жавхланг, Цаатаны цоглог эрчмийг, Хуримын баясгалант сэтгэлийг гаргахдаа үйл хөдөлгөөн бүрийг дотоод сэтгэлийн өнгө аясаар амилуулан хөглөж, бүжгийн хэлээр өгүүлэн дүрслэж, бүжигчний арга техникийг гойд хослуулан зохицуулж чаддаг гайхамшигтай бүжигчин юм.