Grand TheatreДууны албаДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА /МУГЖ/

ДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА /МУГЖ/

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Дашдамбын ШИРМЭНТУЯА /МУГЖ/

 

Булган аймгийн Дашинчилэн суманд мэндэлсэн.

Намтар

  • 1993 онд Багшийн сургуулийн “Хөгжмийн анги”
  • 1998 онд “Соёл Урлагийн Сургууль”-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр суралцаж төгссөн.
  • 2019 онд СИТИ-д “Урлагийн Ухааны Магистр”
  • 2020 онд Удирдлагын Академийг “Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр дүүргэсэн.
  • 1998 оноос өнөөг хүртэл “Үндэсний Урлагийн Их Театр”-т ажиллаж байна.

Аялан тоглолт:

  • ОХУ /1/
  • Герман /1/
  • БНСУ /4/
  • БНХАУ /3/
  • Япон /15/

Гавъяа шагнал

  • 1998 онд МОХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль
  • 2000 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны жуух бичиг
  • 2003 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2009 онд “Алтан гадас” одон
  • 2011 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин”

 

Амжилт:

  • 1989 онд  Япон дуу дуулаачдын улсын уралдааны шагналт байр
  • 1990 онд Вьетнам дуу дуулаачдын улсын уралдааны ТЭРГҮҮН байр
  • 1993 онд ”Морин хуур” хөгжмийн наадмын ТЭРГҮҮН байр
  • 1993 онд “Оюутнууд ардын дуунд” уралдаанд ТЭРГҮҮН байр
  • 1995 онд “Хүүхнүүд ардын дуунд” хит парадын ДЭД байр
  • 1998 онд Залуу Уртын Дуучдын Улсын Уралдаанд ТЭРГҮҮН байр
  • 2000 онд “Тал нутгийн дуу” уралдаанд ГУТГААР байр
  • 2006 онд “Гавъатын гараа” уралдааны уртын дууны төрөлд  ГРАНПРИ
  • 2008 онд ”Морин хуур” хөгжмийн наадмын ДЭД байр

Уран бутээлүүд

Тайлан тоглолт:

  • 1998 онд “Үлэмжийн чанар” МУСТА Гэрэлмаатай хамтарсан тоглолт СТӨ
  • 2000 онд “Бодлоос уяатай ижий” бие даасан тоглолт Цирк
  • 2003 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт баруун аймгуудаар
  • 2004 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2004 онд “Уяхан эгшиглэх наран” бие даасан тоглолт UBPalace
  • 2007 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2008 онд “Чи бидэн хоёр” хамтарсан тоглолт Эрдэнэт
  • 2009 онд “Оломгүй далай” бие даасан тоглолт СТӨ
  • 2012 онд “Бодол” бие даасан уран бүтээлийн тоглолт ДБЭТ
  • 2014 онд “Мөнхөд дурсагдах ижий” МУСТА Д.Амаржаргалтай хамтарсан тоглолт ТТО
  • 2020 он “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ

 

Бүтээсэн дүр: /Тайзны/

  • 2000 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Хоролмаа
  • 2014 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Дондогдулам хатан
  • 2018 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Мажигханд /ээж/
  • 2004 онд “Сүнжидмаа” дуулалт жүжгийн уртын дуу
  • 2006 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн уртын дуу
  • 2014 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн хоршил
  • 2013 онд “Эрх цагаан унага” бүжгэн жүжгийн Эх шувууны дуу
  • 2014 онд “Ишиг хөөрхөн нэр” бүжгэн жүжиг
  • 2009 онд “Нүүдэл” бүжгэн жүжиг
  • “Салхины дууль”, “Алтан ураг”, “Сурын дуулал”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад” зэрэг бүжгэн жүжгүүдийн хор болон гоцлол дуу
  • “Монгол түмний дуу I-II”, “Ая эгшгийн Зээ нийлэх найр”, “Хөх Монголын эгшиглэн”,
  • “Монгол угсаатны уламжлалт бүжиг”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн орон” зэрэг концертын уран бүтээлүүдийн хор болон гоцлол дууг дуулжээ.

 

Цомог:

  • 2000 онд “Бодлоос уяатай ижий”
  • 2004 онд “Талд хотолсон ардын дуу минь”
  • 2007 онд “Хоньчны суурь манайх”
  • 2008 онд “Чамайгаа хайрлана”