Grand TheatreДууны албаДАШЗЭВЭГ НАРАНХҮҮ

ДАШЗЭВЭГ НАРАНХҮҮ

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

Дашзэвэгийн НАРАНХҮҮ  /МУСТА/

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод мэндэлсэн.

Намтар

2000 онд Өндөрхаан хотын 1-р сургуулийг дүүргэсэн.

2005 онд СУИС-ийг МУГБ Д.Дашамаагийн удирдлаган дор “Дуурийн дуулаач” мэргэжлээр төгссөн.

2005-2007 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

2008 оноос МУСТА Д.Ариунбаатартай хамтран  “Их Урлаг Интертайнмент” ХХК

2016 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.

Бүтээсэн дүр:  /Тайзны/

2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Балган ноён

2018 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Ноёны дүр

2016 онд “Монголын их хатад” бүжгэн туульс

2017 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжиг

2018 онд “Наран мандах талын Монгол”

2018 онд “Нарны домог” бүжгэн жүжиг

2019 онд “Уул усны шивнээ”

2020 онд ”Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг дуулалт болон бүжгэн жүжиг, концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.

Тайлан тоглолт

2006 онд “Дуун хээтэй нэгэн үе” хамтарсан тоглолт UB Palace

2011 онд МУСТА Д.Ариунбаатартай хамтарсан “Наран доторх наадам” аялан тоглолт Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан аймгуудаар

Монгол улсын 21 аймгаар аялан тоглолт хийсэн.

Аялан тоглолт

2008 онд ОХУ-ын Якут, Тува улсуудад

2012 онд Бүгд найрамдах Турк улс

2013 онд ОХУ-ын Буриад улс

2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот

Гавъяа шагнал

2013 онд МУСТА цол

2019 онд “АЛТАН ГАДАС” одон

Уран бутээлүүд

2008 онд “Мойлхон” МУСК-ны гол дүр Дугар

2006 онд МУСТА Д.Ариунбаатартай хамтарсан “Нар хоргодсон битүүн” киноконцерт

2015 онд МУСТА Д.Ариунбаатартай хамтарсан “Наран доторх наадам” киноконцерт