Grand TheatreДууны албаДОРЖИЙН АМАРЖАРГАЛ

ДОРЖИЙН АМАРЖАРГАЛ

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

Доржийн АМАРЖАРГАЛ /МУГЖ/

Ховд аймгийн Үенч суманд мэндэлсэн.

Намтар

  • 1988 онд Ховд аймгийн Үенч сумын ЕБС
  • 1991 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг Мал зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1993 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд 0129-р ангид цэргийн алба хаасан.
  • 2014 онд “СИТИ” дээд сургуулийг “Дуулаач” мэргэжлээр төгссөн.
  • 1996-1998 онд “Ховд аймгийн ХДТ-т дуучнаар ажиллаж байсан.
  • 2001 оноос өнөөг хүртэл Үндэсний Урлагийн Их Театр-т ажиллаж байна.

Гавъяа шагнал

  • 2001 онд “Хит-парад 25” наадмын ТУСГАЙ байр
  • 2008 онд Ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны ТУСГАЙ байр
  • 2009, 2011 онуудад “Хойд Солонгос улсад зохион байгуулагдсан “Хаврын баяр” ОУ-н наадмын хошой МӨНГӨН ЦОМ
  • 2014 онд ”Морин хуур” хөгжмийн наадамд МУГЖ Д.Ширмэнтуяагийн хамт үзэгчдийн таашаал  хүртсэн хос дуугаар шалгарсан.
  • 2005 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2012 онд “Алтан гадас” одон
  • 2021 онд МУГЖ цол

Уран бутээлүүд

Бүтээсэн дүр:

  • 2006 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн гоцлол дуу
  • 2008 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Лам
  • 2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Сандо амбан
  • 2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Тэрэгчин
  • 2009 онд “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Салхины дууль”, “Алтан ураг”, “Сурын дуулал”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад” зэрэг бүжгэн жүжгүүдийн найрал дуу
  • “Монгол түмний дуу I-II”, “Ая эгшгийн Зээ нийлэх найр”, “Хөх Монголын эгшиглэн”,
  • “Монгол угсаатны уламжлалт бүжиг”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн орон” зэрэг концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.

Бүтээл: /Дэлгэцийн/

  • 2012 онд “Миний нутаг” өөрийн уран бүтээлийн киноконцерт MNВ
  • 2014 онд “Тэнгэр энтэй аав” өөрийн уран бүтээлийн киноконцерт МNB
  • 2020 онд Өөрийн уран бүтээлийн хөрөг нэвтрүүлэг Талын Монгол телевиз

Цомог:

  • 2002 он “Сэтгэлээс уяатай ижий нутаг” хуурцаг
  • 2010 он “Мөнхөд дурсагдах ижий” DVD
  • 2015 он “Жааваа” баруун монгол ардын дууны CD
  • 2020 он “Захчин түмний нутаг” зохиолын дууны CD

Тайлан тоглолт:

  • 2003 онд “Сэтгэлээс уяатай ижий нутаг” анхны бие даасан тоглолт Бөхийн өргөө
  • 2003 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт баруун аймгуудаар
  • 2004 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2005 онд “Чи бидэн хоёр” МУГЖ Д.Ширмэнтуяатай хамтарсан тоглолт Бөхийн өргөө
  • 2007 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2008 онд “Миний нутаг” бие даасан тоглолт ҮУИТ
  • 2012 онд “Сэтгэлээс өргөх аялгуу” бие даасан тоглолт /6 МУАЖ оролцсон/
  • 2013 онд “Мөнхөд дурсагдах ижий” МУГЖ Д.Ширмэнтуяатай хамтарсан тоглолт ТТО
  • 2015 онд “Есөн эрдэнийн орон” бие даасан тоглолт /9 МУАЖ оролцсон/ UBpalace
  • 2015 онд “Есөн эрдэнийн орон” бие даасан тоглолт Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ
  • 2017 онд МУСТА Ц.Нарантуяатай хамтарсан тоглолт Өвөрхангай аймгийн бүх сумдаар
  • 2020 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ

Аялан тоглолт:

  • 2009, 2011 онуудад БНАСУ Пхьенъян хот
  • 2006, 2010, 2018 онуудад БНСУ Улсан, Сачонь ,Инчон, Куанжу ,Сөүл, Бусан
  • 2011 онд ОХУ “Иркутск”
  • 2012 онд ОХУ-ын “Халимаг”
  • 2006 онд ӨМӨЗО-ны Баяннуур, Шилийн гол, Хөх хот, Үзэмчин,
  • 2019 онд ӨМӨЗО-ны Улаан хот