Хишигдорж овогтой Энхбат
Мэргэжил: Найруулагч, Найрал хөгжмийн хөгжимчин, Хөгжмийн багш
Төгссөн сургууль:
- 1993 онд ХБК-ийг оркестрийн хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш мэргэжлээр
- 2006 онд “Бэрс” КУДСургуульд тайз, дэлгэцийн найруулагч мэргэжлээр
- 2018 онд СУИС Театрын урлагийн сургуулийн магистр
Ажилласан туршлага:
- 2020-с оноос ҮУИТ-ын Нэгжийн дарга
- 2018-2020 онд ҮУИТ-ын дэд захирал
- 2014-2018 онд Уран бүтээл, стратегийн хэрэгжилтийн хэлтсийн дарга
- 2006-2013 онд ҮДБЭЧ-ын (одоогийн ҮУИТ) Хөгжмийн албаны менежер, дарга
- 1993 оноос УАДБЧ-д (одоогийн ҮУИТ) хөгжимчин
- 2018, 2019 онуудад Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн тоглолтын тайзны найруулагч, менежер, сценари бичигч, талбайн найруулагчаар ажилласан.
- 2019 Монгол улс, БНХАУ-ын дипломат харилцааны 70 жилийн ойн тоглолт Бээжин Сувдан театрт найруулагчаар ажилласан.
- 2020 онд Үндэсий их баяр наадмын Хүндэтгэлийн тоглолтын тайзны найруулагч, менежер, нээлт хаалтын ажиллагааны талбайн найруулагч
Шагнал:
- БСШУЯ-ын Хүндэт жуух бичиг 2008 он
- БСШУЯ-ын Хүндэт жуух бичиг 2009 он
- МУСТА 2010 он
- Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” 2013 он
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2017 он
Ерөнхий зохион байгуулагч, төслийн санаачлагч, удирдагчаар ажилласан байдал:
- 2003, 2004 онд Япон улсад Үндэсний хөгжмийн их найрлын айлчлан тоглолт,
- 2008-2018 онд БНСУ-д Үндэсний урлагийн айлчлан тоглолт,
- 2016 онд Итали улсад Кучинелли сантай хамтран Үндэсний урлагийн танилцуулга тоглолт
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд ХБ, ТС, АЖ Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын улсын анхдугаар уралдаан
- 2011 онд “Морьтон түмний эх” морины холбогдолтой уртын дууны анхдугаар уралдаан
- 2010,2011,2012 онд МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” ЖБОУ цомын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа.