Лхагвасүрэн овогтой Энхболор
Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
- 1996-2001 онд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 48-р сургуульд бага анги
- 2002-2007 онд Хөгжим бүжгийн коллежид Бүжгийн жүжигчин
- 2008-2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг бүжгийн багш дасгалжуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
- 2007 оноос одоог хүртэл ҮУИТеатрт бүжигчнээр ажиллаж байна.
Шагнал:
- 2008 онд “Тэргүүний залуу” алтан медаль
- 2017 онд МУ-ын “ Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.
Уралдаан тэмцээн:
- 2011 онд Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжидийн нэрэмжит тэмцээнээс олуул бүжгээр “ Гранпри”
- 2013 онд Монголын Их хатад бүжгэн туульс Урлагийн дээд шагнал “ Гоо марал”
- 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д зохиогдсон Олон улсын монгол бүжгийн 2 дахь удаагийн тэмцээнд олуул, цөөхүүл бүжгийн төрлөөр “ Алтан цом” авсан.
Гадаад орны аялан тоглолтууд
- 2010 онд Тайвань улсад зохиогдсон “ЕХРО үзэсгэлэн”-д
- 2011 онд Солонгос улсад зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-д
- 2013 онд Тайвань улсад зохиогдсон “2 Улсын соёлын харилцаа хөгжүүлэх зорилгот” тоглолт
- 2013 онд БНХАУ Ичанг хотод зохиогдсон Олон улсын бүжигчдийн “Фестиваль”
- 2014 онд Швейцари улсын Давос хотод зохиогдсон “Эдийн засгийн форум уулзалт”
- 2014 онд БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон “Депломат харилцаа үүссэний 65 жилийн ойн” тоглолт
- 2015 онд Малайз улсын Жохор бахру хотод зохиогдсон “Авъяаслаг Азичууд” тэмцээн
- 2017 онд ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон “3 улсын экспо”, “Олон улсын монгол бүжгийн 2 дахь удаа”-ийн тэмцээн
- 2019 онд БНХАУ Хянган хотод зохиогдсон “3 улсын найрамдал харилцааг сэргээх” тоглолт
- 2019 онд БНХАУ Хянган хотод зохиогдсон “3 улсын найрамдал харилцааг сэргээх” тоглолтонд тус тус орсон.
Бүжгэн жүжгийн гол дүрүүд:
- “Нарны домог” бүжгийн жүжиг- Наран ээж, 5 цэцгийн гол, 5 ухаан, 5 чөтгөр
- “Нүүдэл” бүжгийн жүжиг- Буга
- “Үлэмжийн чанар”-Дагинасын бүжиг
- “Марко Поло” Дорнын мюзикл-Чабир хатан, 3 Африка
- “Монголын их хатад” бүжгэн туульс- Чинбай хатан, Дөргөнө хатан, Мандухай сэцэн хатан
- “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг- Хурга, Унага, Ботго
- “ Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг- Шувуу, Морь
- “Ижил 2 ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг- Ингэ, Хөөслөгч эмэгтэй
Гоцлол бүжгүүд:
- “Монгол бүсгүй”
- “Баруун монгол”
- “Аягатай дөрвөд”
- “Монгол бүжгийн чуулбар”- Үзэмчин, Буриад
- “Торгууд чуулбар”-Цацал
- “Монгол угсаатны уламжлал” бүжиг-Ордос
- “Бие чинь болъё”