Мөнхцэцэг овогтой Даваа
Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн.
Боловсрол:
- 2003-2009 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын арван жилийн 2-р сургуульд суралцсан.
- 2009-2014 онд Хөгжим бүжгийн коллежид (Бүжигчин Ардын бүжгийн) мэргэжлээр төгссөн.
- 2020-2021 онд Соёл урлагийн их сургууль- Бүжгийн урлагийн сургуулийг (Багш урлагийн боловсрол) мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 2014 оноос одоог хүртэл ҮУИТ-т бүжигчинээр ажиллаж байна.
Шагнал:
- 2019 онд “Тэргүүний залуу “ алтан медаль
Уралдаан тэмцээн:
- 2013 онд Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит тэмцээнээс: “ Хамтлаг бүжгийн” төрөлд “ДЭД” байрын шагнал хүртсэн.
- 2013 онд “Венок дружбы” ази номхон далайн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээний “Тусгай байр”-ын шагнал хүртсэн.
Гадаад орны аялан тоглолтууд:
- 2014 онд БНХАУ-ын Олон улсын ардын урлагийн IX их наадам
- 2015 онд БНСУ-ын Seoul friendship
- 2016 онд БНИУ-ын Perugia хотноо Монгол улсын соёлын өдрүүд
- 2018, 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагт зохиогдсон Экспо-д оролцсон.
- 2019 онд БНХАУ-ын Олон улсын ардын урлагийн X их наадам
Бүжгэн жүжгийн гол дүрүүд:
- “Сүнжидмаа” дуулалт жүжгийн “Буга”
- “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн “Баяны хүү”
- “Монголын их хатад” бүжгэн жүжгийн “Алунгуа эхийн таван хүү”
- “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжиг “Бар”
Гоцлол бүжгүүд:
- “Дэггүй 3”
- “Боржигин сугсараа”
- “Гэсэр Жангарын дууль”
- ”Шилийн богд” -Тоорой банди
- “Монгол бүжгийн чуулбар”-ын Хотон
- “Чацуутан” Буриад
- “Торгууд чуулбар” Эрээн хавирга
- “Адуучин залуус” гоцлол
- “Насны хайр”
- “Бие чинь болъё”
- “Хүннү дууль” Модун