Grand TheatreДууны албаАлбаны дарга Н.АМГАЛАН /УГЖ/

,

Албаны дарга Н.АМГАЛАН /УГЖ/

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Нацагдоржийн АМГАЛАН /МУГЖ/

Намтар

  • Нийслэлийн 75-р сургуулийг дүүргэсэн.
  • 2003 онд СУИС-ийг МУГБ Д.Дашиймаагийн удирдлаган дор “Дуурийн дуулаач” мэргэжлээр төгссөн.
  • 2019 онд СИТИ их сургуулийн “Урлаг судлалын ухааны” магистрын зэрэг хамгаалсан.
  • 1982-1987 Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт эсгүүрчин
  • 1987-1993 ХЦДБЧ-д гоцлол дуучин
  • 1993 оноос өнөөг хүртэл Үндэсний Урлагийн Их Театр-т ажиллаж байна.

Гавъяа шагнал

Шагнал:

  • 2000 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2003 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль
  • 2009 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн” одон
  • 2012 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин

Амжилт:

  • 1995 онд “Сүнжидмаа” ардын дууг хэн сайн дуулах вэ? улсын уралдаанд ГРАНПРИ
  • 1996 онд “Монгол ардын 10 дуу”-г хэн сайн дуулах вэ? улсын уралдаанд ТУСГАЙ байр
  • 1999 онд Узбекстан улсад зохиогддог “Шарк Тароналари” ардын урлагийн фестивальд шагналт байр
  • 1999 онд Ардын хошин дуу дуулаачдын уралдааны ТУСГАЙ байр
  • МУАЖ Шархүүхэний нэрэмжит Уртын болон Ардын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ТЭРГҮҮН байр
  • Э.Цэрэндоржийн шүлгийн дууны уралдаанд ДЭД байр
  • 2005 онд БНАСАУ-д жил бүр зохиогддог “Хаврын баяр” наадамд “Алтан” цом
  • 2008 онд Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд ГРАНПРИ

Уран бутээлүүд

Бүтээсэн дүр: /Тайзны/

  • 1994 онд “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Сүнжидмаа
  • 2011 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Дадишура
  • 2014 онд “Ишиг хөөрхөн нэр” бүжгэн жүжгийн Ээжийн дуу
  • 2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Дондогдулам хатан
  • “Нүүдэл” бүжгэн жүжиг,“Салхины дууль”, “Алтан ураг”, “Сурын дуулал”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад” зэрэг бүжгэн жүжгүүдийн найрал болон гоцлол дуу
  • “Монгол түмний дуу I-II”, “Ая эгшгийн Зээ нийлэх найр”, “Хөх Монголын эгшиглэн”,
  • “Монгол угсаатны уламжлалт бүжиг”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн орон” зэрэг концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.

Бүтээсэн дүр: /Дэлгэцийн/

  • “Сэтгэлийн хайлан ” зохиомжит концерт UBS
  • “Шүтээн” хөрөг нэвтрүүлэг MNB
  • “Цэнгэлийн эгшиг” концерт MNB
  • “Тэгш таван хүсэл” зохиомж TV25
  • “Хөөрхөн төрсөн Янжиндулам” зохиомж TV5
  • “Садан аялгуу” теле концерт MNB
  • “Ардын дуундаа жаргалтай” хөрөг нэвтрүүлэг Үлэмж продакшн
  • “Эрвээхий мөнгөн товч” бие даасан теле концерт MNB

Цомог:

  • 2008 онд “Сэтгэлийн дуу” бие даасан цомог
  • 2013 онд Хөөмий ардын дууны хамтарсан цомог
  • 2018 онд “Ардын дуундаа жаргалтай” бие даасан цомог

Тайлан тоглолт:

  • 2003 онд “Сэтгэлээс урсах аялгуу” хамтарсан тоглолт ДБЭТ
  • 2006 онд “Тэнгэрлэг хүүхнүүд” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2007 онд “Ханан сүлжээ нэхээс” МУГЖ Сийлэгмаатай хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2008 онд “Сэтгэлийн дуу” бие даасан тоглолт ҮУИТ
  • 2009 онд “Боодогтой сэвгэрүүд” хамтарсан тоглолт СТӨ
  • 2010 онд “Сүүгээр хөглөгдсөн аялгуу” МУСТА Х.Амартай хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2017 онд “Ардын дуундаа жаргалтай” бие даасан тоглолт СТӨ

Аялан тоглолт:

  • 1986 онд ЗХУ-ын Иркутск хот
  • 1997, 1998 онуудад Герман, Польш, Франц
  • 1999 онд Япон
  • 1999 онд Узбекстан
  • 2001, 2006, 2007, 2012, 2018 онуудад БНХАУ
  • 2001, 2002, 2006, 2015, 2018 онд БНСУ
  • 2005 онд БНАСАУ
  • 2012 онд  Турк
  • 2009, 2018 онуудад Польш
  • 2013, 2018 онуудад Швейцарь,
  • 2018 онд Франц, Итали, Австри