Grand TheatreДууны албаСосорбурам Цогтсайхан (МУГЖ)

Сосорбурам Цогтсайхан (МУГЖ)

Сосорбурамын ЦОГТСАЙХАН /МУГЖ/

1972 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд мэндэлсэн.

Намтар

  • 1990 онд “Соёл Урлагийн Дээд Сургууль”-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр суралцаж Бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2007 онд СУИС-д “Урлагийн Ухааны Магистр”-ын зэрэг хамгаалсан.
  • 1996 оноос өнөөг хүртэл “Үндэсний Урлагийн Их Театр”-т ажиллаж байна
  • 2009 оноос СУИС-д Уртын дууны дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

Гавьяа шагнал

Амжилт:

  • 1992 онд Залуу Уртын Дуучдын Анхдугаар Уралдааны ТЭРГҮҮН байр
  • 1993 онд МУАЖ Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга нутгийн уртын дуу”-ны уралдаанд ТЭРГҮҮН байр
  • 1997 онд  Япон дуу дуулаачдын улсын уралдааны ТЭРГҮҮН байр
  • 1997 онд Узбекийн Самарканд хотод зохиогдсон ОУ-ын Ардын Урлагийн Их Наадамд “Жаахан шарга” уртын дуугаар ДЭД байр
  • 1998 онд “Хүрээ дуу”-ны улсын уралдааны ТУСГАЙ байр
  • 1999 онд МУАЖ А.Шархүүхэний нэрэмжит Уртын Дуучдын Улсын Уралдаанд ТУСГАЙ байр
  • 2001 оны “Алтан намар” наадмын  ТУСГАЙ байр
  • 2008 онд  Хөх хотод болсон Монгол туургатны уртын дууны уралдаанаас Шилдэг дуучны шагнал
  • 2010 онд  Алдарт уртын дуучин С.Дамчаагийн нэрэмжит Уртын Дуучдын Улсын Уралдааны ТЭРГҮҮН байр
  • 2013 онд  Алдарт дуучин Ж.Дорждагвын мэндэлсэний 110 жилийн ойд зориулсан “Дуртмал сайхан” ОУ-н уртын дуучдын улсын уралдааны ТЭРГҮҮН байр
  • 2019 онд ”Морин хуур” хөгжмийн наадмын 3-р байр
  • 2019 онд Саудын Араб улсад зохиогдсон “Дэлхийн нүүдэлчид” ОУ-н Ардын Урлагийн наадмын ГРАН-ПРИ шагналыг тус тус хүртжээ.

Шагнал:

  • 2003 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны жуух бичиг
  • 2005 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2010 онд МҮЭ-ийн холбооны Соёлын тэргүүний ажилтан
  • 2011 онд “Алтан гадас” одон
  • 2016 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин”

Уран бутээлүүд

Тайлан тоглолт:

  • 2003 он “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт баруун аймгуудаар
  • 2004он “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2005 он “ Санасан шүү” хамтарсан тоглолт UB palace
  • 2007 он “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2007 он “Тэгш таван хүсэл” зохиомжит тоглолт Бөхийн өргөө
  • 2009 он “Ээжийн үнэртэй нутагтаа” бие даасан тоглолт хөдөө орон нутагт
  • 2010 он “Уяхан замбуу тивийн наран доор” бие даасан тоглолт ҮУИТ
  • 2011 он “Энх улирлаар ижий нартаа” хамтарсан тоглолт Эрдэнэт хотноо
  • 2013 он “Хатан салхины аялгуу” бие даасан уран бүтээлийн тоглолт ҮУИТ
  • 2016 он “Ээжийн үнэртэй сүүн аялгуу” бие даасан уран бүтээлийн тоглолт ҮУИТ
  • 2020 он “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ

Бүтээсэн дүр: /Тайзнаа/

  • 2013 онд “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Сүнжидмаа
  • 2011 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Цогт-зул
  • 2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Ээж
  • 2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Нансалмаа, Их хатан
  • 2018 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн уртын дуу
  • 2013 онд “Эрх цагаан унага” бүжгэн жүжгийн Эх шувууны дуу
  • 2014 онд “Ишиг хөөрхөн нэр” бүжгэн жүжиг
  • 2009 онд “Нүүдэл” бүжгэн жүжиг
  • “Салхины дууль”, “Алтан ураг”, “Сурын дуулал”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад” зэрэг бүжгэн жүжгүүдийн хор болон гоцлол дуу
  • “Монгол түмний дуу I-II”, “Ая эгшгийн Зээ нийлэх найр”, “Хөх Монголын эгшиглэн”,
  • “Монгол угсаатны уламжлалт бүжиг”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн орон” зэрэг концертын уран бүтээлүүдийн хор болон гоцлол дууг дуулжээ.

 

Бүтээсэн дүр: /Дэлгэцийн/

  • 1998 онд MNB тв-ийн “Салхиар илгээсэн дуу” концерт
  • 2000 онд Б.Лхагвасүрэн “Хүйтэн зун” киноны гол дүр Дэнсмаа
  • 2001 онд MNB тв-ийн “Хандармаа” зохиомжит концерт Хандармаагийн дүр
  • 2003 онд MNB тв-ийн “Алгирмаа” зохиомжит концерт Алгирмаагийн дүр
  • 2006 онд Н.Нагаан-буу “Их төрийн голомт” киноны гол дүр Өүлэн ээж
  • 2008 онд MN25 тв-ийн “Тэгш таван хүсэл” киноконцертын Сийриймаагийн дүр
  • 2009 онд MN25 тв-ийн “ Их говийн дууч” өөрийн уран бүтээлийн киноконцерт
  • 2014 онд “Уртын дууны тив” өөрийн уран бүтээлийн киноконцерт

 

Аялан тоглолт: /хураангуй/

  • 1992, 1998, 1999, 2000, 2001, 2003 онуудад Япон улсын Токио, Нагоя, Киото, Осака, Тояама, Хоккайда хотуудад
  • 2001 онд Итали улсын Ром, Перуже, Милан, Венец хотуудаар
  • 2001 онд Бельги улсад
  • 2002, 2004 онуудад БНСУ-ын Сөүл, Намъяанжү хотуудад
  • 2005 он ОХУ-н Москва хотод
  • 2009, 2017, 2019 онд БНХАУ-н Хөх хотод
  • 2013 онд Энэтхэг улсын Дели хотод
  • 2014 онд Хонг-Конг
  • 2016, 2019 онуудад Саудын Араб улс
  • 2018 онд Киргизстан улс