Төмөрсүхийн ӨЛЗИЙСАЙХАН /МУСТА/
Дорнод аймагт мэндэлсэн.
Намтар
- 2008 онд Дорнод аймгийн хөгжмийн мэргэжлийн сургалттай 12-р дунд сургуулийг дүүргэсэн.
- 2006-2008 онд Дорнод аймгийн Алтан гадас одонт ХДТ-т найрал дуучин
- 2013 онд ХБК-ийг МУГЖ А.Бүтэд багшийн удирдлаган дор “Дуурийн дуучин” мэргэжлээр суралцсан.
- 2014 оноос “Үндэсний Урлагийн Их Театр”-т ажиллаж байна.
Гавъяа шагнал
Амжилт:
- 2009 онд Дорнод аймагт зохиогдсон “Зохиолын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд ДЭД байр
- 2010 онд Дорнод аймгийн Залуучуудын Урлагийн Анхдугаар наадам ТЭРГҮҮН байр
- 2018 онд ХБ, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Орчин үеийн дуу дуулаачдын Улсын уралдаанд амжилттай оролцсон.
Шагнал:
- 2010 онд Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн Оны шилдэг оюутан
- 2012 онд Нутгийн зөвлөлийн Хүндэт тэмдэг
- 2019 онд Дорнод аймгийн Засаг даргын Жуух бичиг
- 2019 онд МУСТА цол
Уран бутээлүүд
Бүтээсэн дүр:
- 2015 онд ”Оройн дээд” дуулалт жүжгийн эмгэний дүр
- 2018 онд ”Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн аягач
- 2018 онд “Монголын их хатад” бүжгэн туульсын Чинбай хатны дуу
- 2019 онд “Уул усны шивнээ” концертын уран бүтээлд Буриад ардын дуу Заян Наваа
- 2013 онд “Ишиг хөөрхөн нэр” бүжгэн жүжиг
- 2015 онд “Мөнх тэнгэрийн Монгол” концертын уран бүтээл
- 2016 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг
- 2017 онд “Сүнжидмаа” дуулалт жүжиг
- 2017 онд “Нарын домог” бүжгэн жүжиг
- 2018 онд “Наран мандах талын Монгол” концертын уран бүтээл
- 2019 онд “Есөн эрдэнийн дуурьсал” концертын уран бүтээл
- 2020 онд “Алтан үеийн дуунууд” концертын уран бүтээл
Аялан тоглолт:
- 2016 онд БНСУ-н Сөүл хот
- 2017 онд ОХУ-н Улан-Үдэ хот
- 2018 онд БНХАУ-н Хөх хот
- 2019 онд БНХАУ-н Улаан хот