Алтангэрэлийн Цэдэн-Иш
Төгссөн сургууль
- 1964 онд ХДБС-ийн ардын хөгжмийн ангийг “хуучир” хөгжмийн мэргэжлээр
- 1973онд ОХУ-ын Свердловск хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Училищын хөгжмийн онол, зохиомж
- 1973-1981 онд М.П.Мусорскийн нэрэмжит Уралын Хөгжмийн их сургууль /Консерватори/-ийн хөгжим судлал, удирдаач
- 2002 онд ОХУ-ын Екатеринбург хотын хөгжмийн их сургуулийн магистр
- 2003 оноос СУИС-ийн докторантурт урлаг судлалын мэргэжлээр суралцсан.
Ажлын туршлага:
- 1971 онд Үндэсний Урлагийн Их театрт /тухайн үеийн УАДБЧ/-ын ардын найрал хөгжимд хөгжимчнөөр
- 1981 онд ХБДС-д хөгжмийн онол, соноршуулга, түүх, удирдаач мэргэжлээр багш
- 1984-1987 онд Соёлын яамны уран бүтээлийн хэлтсийн мэргэжилтэн
- 1987 онд ҮУИТ /тухайн үеийн УАДБЧ/-ын дарга
- 1988 онд ҮУИТ-ын уран сайхны удирдагчийн ажлыг хавсран гүйцэтгэжээ
- 1990 онд МУ-ын Засгийн газарт соёл, урлагийн асуудал хариуцсан референт
- 1992 онд Соёл, урлагийн хөгжлийн хороонд хэлтсийн дарга
- 1993 онд Соёлын яаманд мэргэжилтэн
- 1994 онд Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран сайхны удирдагч, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн ерөнхий найруулагч
- 1998 онд ҮУИТ /тухайн үеийн УАДБЧ/-ын гүйцэтгэх захирал
- 2003 онд тус театрын маркетинг, үйлдвэр, үйлчилгээний албаны дарга
- 2004 онд үндэсний Их найрал Хөгжмийн удирдаач, уран сангийн эрхлэгч
- 2006 онд тус театрын захирлаар
- 2012 онд тус театрын урын сан, хүний нөөцийн менежер
- 2014 онд удирдаач, урын сангийн эрхлэгч
- 2015 онд уран сайхны удирдагч, урын сангийн эрхлэгч
- Олон улсын Монгол хөөмэйн холбооны тэргүүн
Гавьяа шагнал:
- Урлагийн гавьяат зүтгэлтэн 2007 он