Цэдэвийн НАРАНТУЯА /МУСТА/
Намтар
- 1994 онд Дархан-Уул аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэсэн.
- 1995 онд “Соёлын Коллеж”-ийг МУГЖ Д.Баттөмөрийн удирдлаган дор
- 2008-2011 онд СУИС-ийг МУАЖ А.Нэргүй багшийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр суралцсан.
- 1995-2002 он хүртэл Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт гоцлол дуучин
- 2002 оноос одоог хүртэл “Үндэсний Урлагийн Их Театр”-т ажиллаж байна.
Гавьяа шагнал
Амжилт:
- 1995 онд “Залуу уртын дуучдын улсын анхдугаар уралдаан”-д 1-р байр
- 1998 онд “Хөдөөгийн од” улсын уралдаанд 1-р байр
- 2002 онд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Цогзолмаагийн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын II р уралдаан”-д 3-р байр
Шагнал:
- Ардчилсан Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, Тэргүүний залуу алтан медаль
- 2007 онд ҮДБЭЧ-н “Оны шилдэг дуучин”
- 2011 онд ҮДБЭЧ-н “Оны шилдэг дуучин”
- 2010 онд МУСТА цол
- 2015 онд “Алтан гадас” одон
Уран бутээлүүд
Цомог:
- 2007 онд “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” дуучин Ш.Баянмөнхтэй хамтарсан CD гаргасан.
Бүтээсэн дүр:
- 2008 онд ”Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн таван Хандмаагийн нэг
- 2013 онд “Ишиг хөөрхөн нэр” бүжгэн жүжгийн Ишиг, Ботгоны дуу
- 2013 онд “Монголын их хатад” бүжгэн туульсын Чинбай хатны дуу
- 2014 онд ”Оройн дээд” дуулалт жүжгийн Хүүхэдтэй хүүхэн
Тайлан тоглолт:
- 2007 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт
- 2010 онд “Ардын дуу минь” дуучин Ш.Баянмөнхтэй хамтарсан тайлан тоглолт
- 2010 онд “Бүсгүй хүн” МУГЖ Э.Бүрнээбаяртай хамтарсан тайлан тоглолт
- 2010 онд “Сэтгэлийн хийморь” МУГЖ Э.Бүрнээбаяртай хамтарсан тайлан тоглолт
- 2014 онд “Хайрын хорвоо” МУГЖ Э.Бүрнээбаяртай хамтарсан тайлан тоглолт Хөвсгөл аймгийн бүх сумдаар
- 2015 онд “Сүүн далай ээж” МУГЖ Э.Бүрнээбаяртай хамтарсан тайлан тоглолт Эрдэнэт, Дархан хотуудад
- 2017 онд “Дуундаа жаргалтай” МУСТА Д.Амаржаргалтай хамтарсан тайлан тоглолт Өвөрхангай аймгийн бүх сумдаар
- 2020 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт
Аялан тоглолт:
- 1995 онд БНХАУ-н Шанхай хотод
- 1996 онд Польш улсын Гданьск хотын 1000 жилийн ойн тоглолт
- 1999 онд БНАСАУ-ын “Хаврын баяр”
- 2009 онд БНСУ-ын Сөүл, Ансан, Улсан, Бусан хотуудаар
- 2012 онд БНСУ-ын Намъянжу хот
- 2004 онд Япон улсын Нагоя хотод
- 2017 онд БНХАУ-н Юаньчунь хотод