Grand Theatreуран сайхны зөвлөлТуслах найруулагч Э.Ганхуяг

Туслах найруулагч Э.Ганхуяг

Эрдэнэчулуун овогтой Ганхуяг

Товч танилцуулга

  • 1986 оны 10 сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1994-2004 онд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15-р сургууль
  • 1998-2004 онд Монголын хүүхдийн ордны жүжгийн дугуйлан
  • 2004-2008 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид тус тус суралцаж төгссөн.
  • 2010-2018 онд Дуу Бүжгийн Боржигин чуулгат хөтлөгч, туслах найруулагчаар ажилласан.
  • 2018 оноос Үндэсний урлагийн их театрт туслах найруулагч, концертын хөтлөгчөөр ажиллаж байна.

Оролцсон уран бүтээл:

Монголын хүүхдийн ордонд суралцах хугацаандаа “Маугли” хүүхдийн жүжгийн Акила чонын дүрд,

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан  “Тэмүүжиний бага нас” хүүхдийн жүжгийн Бөртэ-Үжингийн дүрд тоглосон.

“Өлгийтэй инээд” тоглолтонд 2000-2004 онд оролцсон.

Соёл урлагийн сургуульд суралцах хугацаандаа “Ромео Жуллетта” жүжгийн “Жулетта”, “Нугасны ан” жүжгийн Валериагийн дүрд “Хэрээт төгөл” жүжгийн Верагийн дүрд тус тус  тоглосон.

Боржигин чуулгат ажиллах хугацаандаа аймаг орон нутагт зохиогдсон улс, олон улсын чанартай тоглолт, үйл ажиллагаанд тогтмол хөтлөгчөөр ажиллсан.

2010 онд сэргээн тоглосон “Бодончар сэцэн” дуулалт жүжгийн Шинч гоо

2011 онд “Пандуухайн паян” хүүхдийн жүжгийн Шамдуухай Шаазгай

2011 онд “Боржигин сэцэн” түүхэн дуулалт жүжгийн Ану хатны дүрд

2012 “Учиртай гурван толгой” дуурийн Бүүвэйчид

2013 “Сар нуугдсан шөнө” хүүхдийн жүжгийн Бүжин

2015 онд “Шидэт Баянбүрд” хүүхдийн жүжгийн Намуунаагийн дүрд тус тус тоглосон.

Шагнал:

  • 2010 онд байгууллагын шилдэг ажилтан
  • 2016 онд Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар медалиар
  • 2017 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
  • 2017 онд Байгуулгын шилдэг уран бүтээлчээр шалгарсан.