Grand TheatreАлдартнуудБ.Лхамжав /УГЖ/

Б.Лхамжав /УГЖ/

Баатар овогтой Лхамжав нь 1925 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ.

Тэрээр нийслэлийн 5-р сургуульд суралцаж 7-р анги төгссөн

1951 оноос тухайн үеийн УАДБЧ /Үндэсний Урлагийн Их театр/-д дуучнаар ажиллаж эхэлжээ.

Хожим нь тэрээр Дорнод аймгийн ХДТ-т дуулаачийн багшаар ажиллаж байлаа.

Б. Лхамжав нь “Эрхэм төр”, “Жавхлант сүрэг”, “Уртын сайхан хүрэн”, “Өвгөн шувуу” зэрэг монгол ардын уртын дууг гоцлон дуулж, “Хөглөг хангайн бараа”, “Дөмөн”, “Шалзат баахан шарга”, “Нарийн сайхан хээр” зэрэг 10 гаруй дуугаар пянзны бичлэг хийлгэж байсан юм. Тэрээр дуучин П.Адарсүрэн, Д.Самбуу, Г.Явгаан, А.Нэргүй, Б.Сарантуяа, Д.Ариунаа, В.Отгон зэрэг 10 гаруй залуу дуучдыг мэргэжлийн дуучин болоход нь бэлтгэж байсан бөгөөд эдгээр хүмүүсээс Улсын гавьяат жүжигчин цолоор 3 хүн, Соёлын тэргүүний ажилтнаар 3 хүн шагнагдаж байсан юм. Б.Лхамжав УАДБЧ-ын дууны ангийг ахлан ажиллаж байхдаа СХБ-ын хөдөлгөөнийг өрнүүлж олон сайхан арга хэмжээг зохион байгуулж байв. Орон нутгийн театр, чуулгаас УАДБЧ-д ирж уртын дууны мэргэжил дээшлүүлсэн Сүхбаатар аймгийн соёлын ордны жүжигчин Ш.Чимидцэеэ нарын уртын дуучдад  монгол ардын уртын дуу “Эр бор харцага”, “Урьхан хонгор салхи”, “Жавхлант сүрэг”, “Хөглөг хангайн бараа”, “Ар хөвчийн унага”, “Саруул талбай”, “Хөөрхөн халиун”, “Дөрвөн цаг”, “Өвгөн шувуу” зэрэг арав  гаруй дууг зааж сургасан юм. Тэрээр ЗХУ, БНПАУ, БНАГУ, БНБАУ, БНСРУ, БНУАУ, ХБНСЮУ, БНСВУ, БНАЛАУ, Бирм, Япон зэрэг улсуудад эх орноо төлөөлөн урлагийн тоглолтод оролцож байсан юм.

Б. Лхамжав нь 1976 онд БНМАУ-ын  Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан юм.