Grand TheatreЗахиргааны хэлтэсУран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар /УГЗ/

, ,

Уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар /УГЗ/

Овог,нэр: Намхай Буянбаатар

Төгссөн сургууль:

  • 1985 онд ХБДСургуулийг морин хуурч, ардын найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн багшаар суралцан төгссөн.

Ажлын туршлага:

  • 1985 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулга (одоогийн ҮУИТеатр)-д хөгжимчин
  • 1986 оноос удирдаач
  • 2003 он Хөгжим бүжгийн коллежид морин хуур хөгжмийн багш
  • 2006 он Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ерөнхий удирдаач

Удирдан тоглуулсан уран бүтээлүүд:

  • Д.Лувсаншарав, Д.Бадраа нарын “Сүнжидмаа” дуулалт бүжгийг дахин сэргээн тоглуулахад ерөнхий удирдаачаар,
  • “Нарны домог” бүжгэн жүжиг
  • “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг
  • 1990 онд бүтээгдсэн “Бадарчин” уран бүтээлийн ерөнхий удирдаачаар,
  • “Баньд нар” бэсрэг бүжгийн жүжгийн удирдаачаар,
  • ТШ. Н.Жанцанноровын Дан хөгжмийн ба дууны уран бүтээлийн концертын удирдаач 1993, 2015 он
  • Монголын үндэсний 2 дахь бүжгийн жүжиг болох “Алтан ураг” бүжгийн жүжиг 1996 онд
  • “Монгол түмний дуу I, II” уран бүтээл 1998 он
  • “Их хүлгийн туульс”, бүжгийн жүжиг 2006 он
  • “Ардын дуун цацал” дууны уран бүтээл 2006 он
  • “Монгол нутаг мину” концерт 2007 он
  • Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн концертын удирдаачаар 2006 онд
  • “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг 2008 он
  • “Хөх монголын эгшиглэн” концерт
  • 2008 онд Их Монгол Улс байгуулагдсаны 802 жил, Ардын хувьсгалын 87 жилийн ой зэрэг Төрийн хүндэтгэлийн концертуудад удирдаачаар 20 гаруй жил амжилттай ажиллаж,
  • 2019 он “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн бүжгийн жүжиг,

Мөн “Алтан намар” хөгжмийн наадмын концертууд, ҮДБЭЧуулгын 60-жилийн ойн цуврал концертууд, 2006-2010 онуудад БНСУ-д тоглогдсон “Монголын сайхан орон” Үндэсний Их найрал хөгжмийн концерт, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Ардын хувьсгалын ойн хүндэтгэлийн концертуудад, Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөн 20 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 зэрэг ойн концеруудыг удирдан тоглуулсан авъяаслаг удирдаач билээ.

Гавьяа шагнал:

  • Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2001 он
  • Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар 2001 он
  • Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Тэргүүн дээд шагналыг 2008 он
  • Нийслэлийн “Хүндэт тэмдэг” 2009 он
  • УБ хотын “Хүндэт тэмдэг” 2010 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2013 он
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн 2015 он

Н.Буянбаатар нь ардын урлагийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулан БНСУ, ОХУ, Швейцарь, Голланд, Сингапур, Тайвань, Герман, Франц, БНХАУ, БНЭнэтхэг, АНУ, Бангладеш зэрэг орнуудаар мөн 2006, 2007, 2008, 2009, 2010 онд БНСУ-д айлчлан тоглосон “Монголын сайхан орон” Үндэсний найрал хөгжмийн концертыг амжилттай удирдан тоглуулсан.