Grand TheatreБүжгийн албаМ.МИШЭЭЛ /МУСТА/

М.МИШЭЭЛ /МУСТА/

Овог нэр: Мөнхбат Мишээл

Төрсөн газар: Улаанбаатар хот

Боловсрол:

  • 2004-2009 он Нийслэлийн БЗД-ийн 53-р дунд сургууль

  • 2009-2014 онд Хөгжим бүжгийн коллежид Бүжгийн жүжигчин

  • Соёл Урлагийн Их Сургуулийн Бүжгийн Урлагийн Сургуульд Бүжгийн Багшаар суралцаж төгссөн

Ажлын туршлага:

  • 2014 оноос МУҮУИТеатрт бүжигчин

Шагнал:

  • 2017онд БСШУЯ-ны Жуух бичиг

  • 2022 он Соёлын Тэргүүний Ажилтан

Уралдаан тэмцээн:

  • 2013- ОХУ-д зохион байгуулсан   “Венок дружбы ” олон улсын тэмцээний ардын бүжгийн төрлөөс Тэргүүн байр, Хослол (орчин үеийн бүжгийн төрөл ) “Тусгай байр “

  • 2017-  ” Nomadic Ballet production ” -аас зохион байгуулсан Сонгодог ,модерн бүжгийн мэргэжлийн болон сонирхогчдын Номадик балетын III-р уралдааны Орчин үеийн бүжгийн төрлөөс өөрийн дэглэсэн “Бадамлянхуа ” бүжгээр  “Мөнгөн медал “

  • 2017-  ОХУ-ын “Тыва -д Зохион байгуулсан ” Мисс Азия” тэмцээнээс авъяаслаг миссээр шалгарч хүндэт тусгай байр эзэлсэн

  • 2022 он Монгол Улсын Ардын Багш, Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Профессор, Нэрт бүжиг Дэглээч, Судлаач,Багш Гарамын Долгорсүрэн гийн нэрэмжит “Гоцлол Бүжигчдийн” Улсын анхдугаар уралдаанд МУГЖ Д.Энхгэрэлийн дэглэлт “Торгууд”, СТА Х.Хашхүүгийн дэглэлт “Ганцаардал” бүжгүүдээр “ГУТГААР БАЙР”

  • 2023 он Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн бүжиг дэглээч Р.Санжаасүрэнгийн нэрэмжит Улсын анхдугаар уралдааны “Гоцлол бүжиг” төрөлд СТА Т.Энхболдийн дэглэлт “Хатиръя”, СТА Х.Юүлэхоролийн дэглэлт “Сээтэн Сэвгэр” бүжгүүдээр “ТЭРГҮҮН БАЙР”

Бүтээсэн дүр /тайзны/:

  • ТС МУУГЗ С.Сүхбаатар,- “ Алтан ураг  “ бүжгэн жүжиг /Бөртэ хатан/

  • МУСТА Д.Ганболд  -“  Ишиг хөөрхөн нэр “ хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг /Цэнхэр Ишиг/

  • МУСТА Д.Ганболд  – “ Ижил хоёр ботго “ хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг /Ботгочин охин/

  •  МУСТА Г.Ган-Очирын найруулга – “ Марко Поло ” Түүхэн Дорнын Мюзикл /Хөх Бэхи/

  • Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд, Хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан МУГЗ Д.Баярбаатар /ерөнхий бүжиг дэглээчийн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн жүжгийн “Бөртэ” хатан

Гадаад орны аялан тоглолтууд:

  • 2013 БНХАУ-улсад болсон хятад монголын соёлын өдрүүд

  • 2014 БНХАУ-улсын Шандонг Жинан мужад болсон соёлын өдрүүд

  • 2015 Швейцар улсад болсон Олон улсын Эдийн засгийн уулзалт

  • 2015 БНСУ-ын’’ Хуйндэй ‘’ мужад болсон соёлын өдрүүдийн арга хэмжээ

  • 2015 БНХАУ улсын ХӨХ хотод болсон Олон улсын Монгол бүжгийн тоглолт

  • 2016 Итали улсын Жинаво хотноо болсон соёлын өдрүүд

  • 2016 БНХАУ-д болсон Олон улсын соёлын өдрүүд

  • 2017 БНХАУ улсын ХӨХ хотод болсон CME-ын  Олон улсын Монгол бүжгийн тоглолт

  • 2017 Оросын холбооны улсын Москва-Уланбатор 60лет сотрудничества

  • 2018 БНХАУ-ын “Хятад Монголын ”ӨМӨЗО-ны Хянган аймаг ,Улаан хот  “ Орос -Монгол-Хятад ”гурван улсын соёлын өдрүүд

  • 2019 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг  Улаан хот,  “ Хятад Монголын  ”олон  улсын соёл олон улсын органик ногоон бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хоёр орны хамтарсан Соёлын өдрүүд

  • 2019 БНСУ-ын ‘’Daejeon, Seocheon ,Taean ‘’хотууд,  Хун чуулгын бүжигчидтэй хамтарсан ‘’ NOMAD 2019 ‘’ тоглолт

  • 2022он Бүгд Найрамдах Энэтхэг Улс, бол Өмнөд Азийн Энэтхэгийн Шинэ Дэли олон улсын фестивал

  • 2023 он “ӨМӨЗО Ордос хотноо” “Тамгагүй Төр физикл драмын жүжиг

  • 2023 он Английн Лондон хотноо “Тамгагүй Төр физикл драмын жүжиг