Grand TheatreАлдартнуудЧ.Чимэдцэрэн /УГЖ/

Ч.Чимэдцэрэн /УГЖ/

Цэрэндорж овогтой Чимэдцэрэн нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.

1960-1970 онд нийслэлийн 18, 23-р сургуульд суралцаж 10-р анги төгссөн.

1970 оноос тухайн үеийн УАДБЧ / ҮУИТ/-д бүжигчнээр ажиллаж эхэлсэн юм.

Ц.Чимэдцэрэн нь “Баяд”, “Хонхот”, “Цаатан”, “Узбек”, “Хүүхэлдэй”, “Нэхмэлчин”, “Баруун Монголын биелгээ”, “Дархад”, “Хатад”, “Эртний бүсгүйчүүдийн бүжиг”, “Гурван найз”, “Ботго”, “Үелзүүр”, “ зэрэг 40 гаруй бүжигт гоцлолоор бүжиглэж, 150 гаруй бүжигт хамтлагаар бүжиглэсэн байдаг. Тэрээр ЗХУ, БНПАУ, БНСЧСУ, БНБАУ, БНСРУ, ХБНГУ, БНУАУ, БНСВУ, БНЛАУ, БНАГУ, Бирм, БНЛАУ, Англи, Лаос,БНХАУ  зэрэг 20 гаруй улсад урлагийн тоглолтод тоглож байсан юм.

Тэрээр бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх, багшлах эрдэмд АЖ,ТШ, “Зууны манлай” бүжиг дэглэгч Ц.Сэвжид багшаасаа суралцан  Үндэсний урлагийн “Түмэн эх” чуулгад ажиллаж байхдаа бүжиг дэглэхийн хамт тус чуулгын бүжигчдийг мэргэжлийн түвшинд гаргахад анхаарч ажилласны дүнд олон авьяаслаг бүжигчид төрөн гарсан юм. Тэдгээрээс УГЖ Д.Энхгэрэл, СТА Б.Дуламсүрэн, Т.Отгонсүрэн нарыг дурдаж болно.  Чуулгад байхдаа УГЖ Д.Банзрагч,  Д.Самбуу нартай хамтран тайлан тоглолтоо хийж, “Түмэн эх” чуулгад байхдаа УГЖ Ц.Үенчтэй хамтран уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулж байлаа

Ц. Чимэдцэрэн нь 1980 онд БНМАУ-ын  Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан билээ.