Овог нэр: Цэдэн-Иш Батжаргал
Төрсөн газар: Улаанбаатар хот
Боловсрол :
-
2003 онд Хөгжим бүжгийн коллеж-Оркесторийн хөгжимчин,Х өгжмийн сургуулийн багш
-
2005 онд Кино урлагийн дээд сургууль-Радио телевизийн сэтгүүлч
-
2011 онд Соёл урлагий их сургууль -Урлаг судлалын ухааны магистр
Мэргэжил: Шанз хөгжимчин
Ажлын туршлага:
-
2006 оноос МУҮУИТ хөгжимчин
Оролцсон уралдаан тэмцээн:
-
2012 онд МУАЖ, ТХШ Л.Мөрдоржийн нэрэмжит”Үндэсний хөгжимчдийн” II-р уралдаанд 2-р байр
-
2012 онд МУХБ, ЧХО, ТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, Үндэсний хөгжимчдийн” олон улсын анхдугаар уралдаанд тусгай байр
-
2016 онд МУГЖ Л.Цэрэндоржийн нэрэмжит шударга хөгжимчдийн “Ардын барилаар хөгжимдөх ” улсын анхдугаар уралдаанд 3-р байр
Гавьяа шагнал:
-
2010 онд БСШУЯ-ны жуух бичиг
-
2017 онд МУСТА
-
2022 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
Гоцлон хөгжимдсөн бүтээлүүд:
-
2002 онд МУУГЗ Г.Алтанхуягийн тайлан тоглолтонд “Хоёр шанзны концерт” гоцлон хөгжимдсөн.
-
2003 онд БНСАУ-ын Гуаньжу хотын Урлагийн их театрт В.А.Моцарт “Рондо” зохиолыг гоцлон хөгжимдсөн.
-
2010 онд ТСХЗ С.Соронзонболдын тайлан тоглолтонд “Шанзны концерт” модерн зохиолыг гоцлон хөгжимдсөн.
-
2010 онд МУҮУИТ-ын шударга хөгжимчдийн “Рондо” тайлан тоглолтонд А.Цыганкова “Коробейники” зохиолыг гоцлон хөгжимдсөн.
-
2012 онд “Virtuoso Gala 2012” тоглолтонд Бебсу Эккелюу “Концертная пьеса” зохиолыг гоцлон хөгжимдсөн.
-
2012 онд Бээжин хотын Урлагийн Их Сургуульд Азийн шударга хөгжимчдийн чуулганд оролцож МУХБ.ЧХО.ТШХЗ Б.Шаравын “Шанзны концерт” Бебсу Эккелюу “Концертная пьеса” зохиолыг гоцлон хөгжимдсөн.
-
2017 онд МУҮУИТ-ын Гоцлол хөгжимчдийн тайлан тоглолтонд МУХБ.ЧХО.ТШХЗ Б.Шаравын “Шударга найрал хөгжмийн концерт” МТҮХИН-тай гоцлон хөгжимдсөн.
-
2019 онд МУАЖ.ТХШ Л.Мөрдоржийн 100-н жилийн ойн тоглолтонд “Унаган жороо” зохиолыг МТҮХИН-тай гоцлон хөгжимдсөн.
-
2022 онд МТҮХИН-ийн 60-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Гоцлол хөгжимчдийн тайлан тоглолтонд МУАЖ.ТХШ.ХБ Н.Жанцанноровын “Концертино” зохиолыг гоцлон хөгжимдсөн.
Гадаад орны аялан тоглолтууд: