Овог, нэр: Энхтайван НОМИН
Төрсөн газар: Улаанбаатар хот
Боловсрол:
-
1995-2001 СБД-ийн 45-р сургууль
-
2001-2005 ХБК-ийн “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр “Улаан диплом”
-
2006-2010 МУИС, НШУСургууль “Улс төр судлаач” БАКАЛАВР зэрэг
-
2013-2015 Удирдлагын Академи “Бизнесийн удирдлага”
-
2015-2016 Удирдлагын Академи МАГИСТР зэрэг
Ажлын туршлага:
-
2005 оноос МУҮУИТ-т бүжигчин
Шагнал:
-
2007, 2008, 2015 МҮУИТ-ын оны шилдэг бүжигчин, “Өргөмжлөл”
-
2010 ЗГ-ын “Жуух бичиг”
-
2011 “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль
-
2012 Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
-
2012 МЗХолбооны “Тэргүүний залуу” алтан медаль
-
2017 МУҮУИТ-ын “Шилдгийн шилдэг уран бүтээлч”
-
2017 ЗГазрын шагнал “Мөнгөн мод” цом “Шилдэг бүжигчин”
-
2022 Хөдөлмөрийн хүндэт медал
Уралдаан, тэмцээн:
-
2004 “Чингис хаан” цомын тэмцээн, олны төрөлд “Алт, Мөнгө” медаль /БНХАУ, Хөх хот/
-
2007 “Сердце Азия” Ази номхон далайн орнуудын ардын бүжгийн уралдаан “Уран тогос” бүжгээр урилгаар оролцов /Тува, Кизыл/
-
2010 Орос, Монгол, Хятад 3 улсын гоо бүжгийн уралдаан “Авьяаслаг Мисс” /БНХАУ, Манжуур хот/
-
2011 онд Зууны манлай Ц. Сэвжидын улсын 4-р уралдаан гоцлол төрөлд оролцсон эмэгтэй бүжигчдээс тэргүүлж, нийт 200 аад бүжигчдээс Тусгай байр , олны болон цөөхүүл төрөлд гран при
-
2012 онд ОХУ-н Буриад улсад зохиогдсон Венок Дружбы наадамд урилгаар оролцсон
-
2013 Соёл урлагийн салбарын гоо бүсгүйн тэмцээн “Тэргүүн дээд гоо бүсгүй”
-
2015 Монгол бүжгийн ОУ-н анхдугаар уралдааны “Алтан цом”
-
2015 онд БНХАУ-н Хөх хотод Монгол бүжгийн олон улсын анхдугаар уралдаанд бүжигчин О. Тулгатай хамт УГЗ. Баярбаатарын дэглэлт “Бие чинь болъё” бүжгээр амжилттай оролцсон.
-
2016 онд БНХАУ-н Хөх нуурт Дэлхийн ардын урлагийн 10-р наадамд Салхит шувуун бүжгийг гоцлон бүжиглэж шилдэг үзүүлбэрээр шалгарсан.
-
2017 онд Монгол бүжгийн ОУ-н 2-р уралдаанд тайзны төрөлд Баярбаатарын дэглэлт “ Хурмастын Уялага” бүжгээр Хүрэл цом хүртсэн. Мөн тус уралдаанд Ардын болон Тайзны төрөлд олны бүжгээр алтан цом хүртсэн
-
2017 The 14th Seoul International Dance Competition этник буюу тайзны эмэгтэй бүжгийн төрөлд Монголоос анх удаа “III-р байр”
-
2017 Монгол бүжгийн ОУ-н 2-р уралдаан, гоцлол бүжгээр “Мөнгөн цом”
-
2019 The 2nd Busan International Dance competition, II-р байр
-
2022 Ардын багш, УГЖ, Профессор Г.Долгорсүрэнгийн нэрэмжит мэргэжлийн гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаанд 2-р байр
-
2023 БНСУ-н Асан хотод болсон ардын бүжгийн Фестивалд урилгаар оролцсон
Гадаад орны аялан тоглолтууд:
-
2006 “Монгол Бүжгийн Гайхамшиг” аялан тоглолт /Итали/
-
2006 Эрээн хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн тоглолт /БНХАУ, Эрээн хот/
-
2007 “Чингис хаан музейн нээлт” /Унгар, Будапешт/
-
2009 “Ардын Урлагийн Наадам” /Англи, Биллитхам/
-
2010 “Монголын Соёлын Өдрүүд” /Какакстан, Астана/
-
2010 Большой театрын тайзнаа “Монголын соёлын өдрүүд” /ОХУ, Москва/
-
2010 “World Expo” /БНХАУ, Шанхай/
-
2012 “World Expo” /БНСУ, Ёосү хот/
-
2012 “Тэнгэр аялгуу” аялан тоглолт /Тайвань/
-
2014 “Дэлхийн Эдийн Засгийн Форум” /Швейцарь, Давос/
-
2014 МУ-н Ерөнхийлөгчийн айлчлалын хүндэтгэлийн тоглолт /Япон/
-
2014 “Монголын Соёлын Өдрүүд” /БНХАУ, Бээжин/
-
2015 “Авьяаслаг Азичууд” наадам /Малайз, Сингапур/
-
2015 “Hi Seoul” festival /БНСУ, Сөүл/
-
2015 Монгол, Хятад, Орос 3 улсын ЭЗ-н анхдугаар форум /БНХАУ, Хөх хот/
-
2016 “Монгол Бүжгийн Гайхамшиг” тоглолт /Итали/
-
2016 ЭСЯам үүсгэн байгуулагдсаны ойн хүндэтгэлийн тоглолт /ОХУ, Москва/
-
2019 Сувдан театрын тайзнаа “Монголын Соёлын Өдрүүд” /БНХАУ, Бээжин/