Grand TheatreАлдартнуудЛ.Цогзолмаа /ХБ, АЖ, ТШ/

Л.Цогзолмаа /ХБ, АЖ, ТШ/

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин,Төрийн шагналт дуучин Лувсанжамцын Цогзолмаа

1924 оны 6 сарын 15-нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог хүртэл “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Дуучин,