Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоол. Үндэсний урлагийн их театрын барилга нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 26-р дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутагт байршина.
ИХ ТАНХИМ /GRAND HALL/ Нийт 7450м2
2500 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн стандартын дагуу тоноглогдсон гэрэл, техник, дуу авианы шаардлага хангасан, урлагийн ямар ч төрлийн үзвэр зохион байгуулах боломж бүхий тайзтай найрал хөгжмийн яамтай, яам тайз нь 21-р зууны дэвшилтэд техник технологийг ашигласан байх.
ХӨГЖМИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ /ORCHESTRA HALL/ нийт 3150м2
700-800 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн бусад улс орны найрал хөгжмийн концертын танхимын дагуу партер, балкон, бель-этажтай байна. Тайз нь Үндэсний их найрал хөгжмийн 120 хөгжимчин суух багтаамжтай, олон улсын стандартын дуу чимээ, гэрлийн техник, бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдоно.
ДУУЛАЛТ ЖҮЖИГ, БҮЖГИЙН ЖҮЖГИЙН ТАНХИМ /OPERA & BALLET HALL/ нийт 7400м2
1500 хүртэл үзэгчдийн суудалтай дэлхийн стандартын дагуу тоноглогдсон гэрэл, техник, дуу авианы шаардлага хангасан тайзтай, дуулалт жүжиг болон бүжгэн жүжиг тоглох найрал хөгжмийн яамтай байх, хөгжмийн яам, тайз нь шинэ дэвшилтэд техник технологийг ашигласан доош, дээш, баруун, зүүн тийш гүйдэг байна.
ХУРЛЫН ТАНХИМ / CONFERENCE HALL/. Нийт 220м2
Байгууллагын нийт уран бүтээлчдийн хурал зөвлөгөөн, сургалт ба олон улсын арга хэмжээг зохион байгуулах зориулалт бүхий танхим. /200м2-с доошгүй/
УНИВЕРСАЛ ТАНХИМ /STUDIO/. Нийт 560м2
300 хүртэл хүний багтаамжтай тайз болон үзэгчдийн суудлыг ямар ч хэлбэрээр зохион байгуулж болох техник, технологийн шийдэл бүхий байх
РЕСТОРАН. 200 ХҮНИЙ СУУДАЛТАЙ. Нийт 740 м2
Төрөл бүрийн хүлээн авалт зохион байгуулах боломж бүхий бага тайз, хоол бэлтгэлийн өрөө,
Орц гарц тусдаа, тоглолтын хэсэгтэй холилдохгүй байх,