Grand TheatreАлдартнуудБ.Цэрэннадмид /УГЖ/

Б.Цэрэннадмид /УГЖ/

МУГЖ, Бүжигчин

Б.Цэрэннадмид нь 1953 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. 1976 онд ХБДС-ын Монгол ардын бүжгийн ангид орж суралцаад 1971 онд төгсөж УАДБЧ-д бүжигчнээр ажиллаж байгаад 1991 онд гавъяаныхаа амралтанд гарсан. Вьетнамын найрамдал медаль, Тува, Халимаг, Буриадын засгийн газрын жуух, Солонгосын хаврын баярын тэргүүн шагнал авч байлаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, МУСТА цол тэмдэг, Тэргүүний сэхээтэн алтан медаль, “Хүүхдийн төлөө” алтан медаль зэрэг олон медалиар шагнагдсан. Чуулгад ажиллаж  байсан хугацаа миний амьдралд сайхан мартагдашгүй он жилүүд байлаа.