Grand TheatreАлдартнуудД.Дагважамц /СГЗ/

Д.Дагважамц /СГЗ/

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Удирдаач

Пагам овогтой Дагважамц нь 1933 онд Төв аймгийн Мандал суманд төрсөн.

Суралцсан сургууль:

  • 1960-1962 онд ЗСБНУзбекстан улсад удирдаачийн дадлага хийж
  • 1968 онд Улаанбаатар хотод Багшийн сургуулийн хөгжмийн анги
  • 1978 онд УБДС-ийн найруулагч, удирдаачийн ангид суралцан төгсжээ.

Ажлын туршлага:

  • 1945-1949 онд “Ленин” клубт хөгжимчин
  • 1949-1951 онд Эстрад-концертын товчоонд хөгжимчин
  • 1952-1970 онд тухайн үеийн УАДБЧ /ҮУИТ∕-д хөгжимчин, ерөнхий удирдаач
  • 1991-1993 онд Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэдэх “Түмэн эх” чуулгын дарга, уран сайхны удирдагч, МҮЭ-үүдийн СТО-д уран сайхны удирдагч
  • 1997-2003 онд БЦДБЧ болон ЦДБЭЧ-д туслах найруулагч, үндэсний хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байлаа.

П. Дагважамц нь “Залуусын золбоо”, “Энх тайван найрамдал”, “Аргалчин”, “Одон бөмбөгчид”, Дөрвөд, Буриад, Казак зэрэг олон үндэстэн ястны 20 гаруй бүжгийн хөгжим, “Партизан цэргийн алдар бадартугай”, “Хувьсгалын уриа”, “Соёлын туяа”, “Хөдөлмөрийн жавхаа”, “Бишгүүрийн гоцлол”, “Дуударам, дэншгийн аялгуу” зэрэг үндэсний хөгжимд зориулсан 10 гаруй зохиол, “Багшийн алдар”, “Ард түмний хүсэл”, “Залуу нөхөд минь сонсоорой”, “Манай нэгдэл сайхан”, “Хангай нутгийн дуулал”, “Шинэ жил”, “Энхийн хөдөлмөр”, “Үнэнч сэтгэлийн дуу”, “Оюутны вальс”, “Илчит тэрэгний жолооч”, “Дассан сэтгэл” зэрэг 50 гаруй дууны ая туурвижээ. Тэрээр ДЗО-ны олон удаагийн их наадамд урлагийн хэсгийн төлөөлөгчөөр оролцож зохион байгуулалтын ажилд гаршсан учир түүнийг “Фестиваль Дагважамц” хэмээн нэрлэх болжээ.

Гавьяа шагнал: 

  • 1979 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнагдсан.