Шинэ мэдээ

МУГЖ Довчингийн Сундуй

1938 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ.

Д.Сундуй нь бага наснаас ардын дуу хөгжмийг сонирхон ялангуяа ардын хоолойн цохилгот хөөмийн хөөмийлөх арга ухааныг эзэмшихэд авъяас уран чадвараа зориулан хөөмийн уянганд дуу хөөмийлсөн нэрт жүжигчин юм.

Сундуй нь “Арван тавны сар”, “Сийлэн бөөр”, “Дөрвөн настай халиун”, “Дөрвөн цаг”,”Гарын арван хуруу” зэрэг ардын урт богино олон дууг хөөмийлдөхөөс гадна томхон гоцлол “Хэнтий өндөр ууланд”, Ж.Бизегийн хөгжим “Кармен” дуурийн оршил хөгжим зэрэг бүтээлүүдийг эгшгийн яруу сайхан зохицлоор нь нэн уран тансаг эгшиглүүлэн хөөмийлдсөн юм.

Тэрээр гадаадын олон арван орноор зочлон тоглож монгол ардын хоолойн цохилгот уран хөгжмийн хаана ч давтагдашгүй гайхамшиг, ардын дуу  хөөмийлөх уран чадварыг чадамгай эзэмшснээрээ гайхагдаж ДЗО-ны их наадмын алтан медаль хүртэж байжээ.

Түүний энэхүү их авъяас чадвар, хөдөлмөрийг үнэлж 1976 онд МУГЖ цол тэмдгээр шагнажээ.

МУГЖ, Хөөмэйч    

  • admin
  • 6 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл