Grand TheatreuncatigorizedНАРМАНДАХ ЗОЛЖАРГАЛ

НАРМАНДАХ ЗОЛЖАРГАЛ

1993-2001 онд Хөгжим бүжгийн Коллежид суралцаж төгссөн.

2001-2006 онд Дуу бүжгийн “Сарны чулуу” чуулгад хөгжимчнөөр ажилласан. Ажиллах хугацаандаа Япон улсад аялан тоглолтоор явж Моцарт “Рондо”, “Үлгэрийн холбоо”, “Сэндэр охин”, япон ардын дуу “Жонгара буши” зэрэг зохиолуудыг тоглож байсан.

2006-2009 онд БНСУ-д Олон орны хөгжимчид, дуучидтай хамтран Монгол улсаа сурталчлах тоглолтуудыг хийж байсан.

2011-2014 онд СУИС-д суралцан гоцлол хөгжимчин мэргэжлээр төгссөн.

2012 онд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн II уралдаанд оролцож III байр эзэлсэн.

2012 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.