Шинэ мэдээ

Төмөрбаатар овогтой Билэгдэмбэрэл

1983 онд хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургуульд ятга хөгжмийн мэргэжлээр суралцаж, 1993 оноос тус чуулгад одоог хүртэл ажиллаж байна.

Т.Билэгдэмбэрэл нь “Хөх торгон дээл”, “Ятгын трио”, “Хилэн харын хатираа”, “Прелюди”, “Цувраа аялгуу”, “Саньхю гөлөм”, “ятгын вариаци”, “Ятгын концерт”, “Үрийн сэтгэл”, “Баясгалант саальчин”, “Баян сүргийн магтаал”, “Анхны цас”, “Цэнхэр залаа”, “Монгол ардын гурван дууны найруулга”, “Хөөрхөн халиун”, “Унаган зээрдийн алхаа”, хятад зохиол “Загасчин өвгөний оройн дуулал”, солонгос зохиол “Анхны бамбар”, япон зохиол “Сакура” зэрэг өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон гадаадын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийг гадаад дотоодын тайзнаа мэргэжлийн өндөр түвшинд тоглосноос гадна, өөрийн бие даасан концертоо бичүүлсэн чадварлаг хөгжмичдийн нэг юм.

Түүний урын санд 200 гариу бүтээл байдгаас 50-д нь гоцлол юм.

1997 онд Узбекстан улсын Самарканд хотноо зохиогдсон ОУ-ын наадмаас 3-р байр

2000 онд “Ятгын эгшиг” бие даасан тоглолт

Тэргүүний залуу алтан медаль

Соёлын яамны хүндэт жуух бичиг

МУСТА цол тэмдэг

2001 онд Москва хотод зохиогдсон хаврын баяр

2002 онд БНАСАУ-д зохиогдсон хаврын баярт үндэсний их найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж Гран-При шагнал

2004 онд МҮЭ-ийн хүндэт тэмдгээр тус тус шагнагджээ.

  • admin
  • 6 жил, 3 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл