Grand TheatreМэдээБ.Шарав СЭРСЭН ТАЛ-30 ЖИЛ хүндэтгэлийн тоглолт

Б.Шарав СЭРСЭН ТАЛ-30 ЖИЛ хүндэтгэлийн тоглолт

Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав

СЭРСЭН ТАЛ-30 ЖИЛ хүндэтгэлийн тоглолт

Энэ жил Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн дурсгалт хугацаа тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмийн хөгжимчин Г.Жамьяан, С.Базаррагчаа нарын алдартнуудаас үндэстэй найрал хөгжим өөрийн хөгжлийн жамаар уламжлан хөгжсөөр мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагын гол суурь багана болоод байгаа билээ.

 

ҮДБЭЧ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал нь 1962 оны 12-р сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн цагаас эхлэн шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 52 дахь жилдээ золгоод байгаа бөгөөд 1984 онд ТС, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найралд зориулан бүтээсэн “Сэрсэн тал” удиртгал нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Дэлхийд данстай алдарт зохиолчийн уран бүтээлүүдийг багтаасан Б.Шарав “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолтыг Монгол улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд 11 сарын 13-нд 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор зохион байгуулан бэлдэж байна.

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, ТС, АЖ, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид,
хөгжмийн зохиолчийн их найралд зориулсан “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон”, “Морин хуурын концерт” зэрэг хөгжмийн бүтээлүүд, “Алтан ураг” бүжгийн жүжгийн хэсгээс мөн урилгаар МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Амартүвшин, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ч.Энхтайван, СТА Э.Анхбаяр нар ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг” дууны бүтээлүүдээс дээжлэн үзэгч түмэндээ сонордуулах юм.

Leave a Reply