Grand TheatrevideoМонгол бүжгийн гайхамшигаар аялцгаая.

Монгол бүжгийн гайхамшигаар аялцгаая.

 

2015 оны 5 сарын 26-ны өдөр 16 цаг 08 минут

Бүжигчид өглөө зааландаа 10-с хойш тайзан дээр 13 цагаас хойш тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж байна.

М.Бирваагийн “Салхит шувуун” бүжгийн ая сүржим нижигнэхэд тайзны 2 талаас бүжигчид өндөр үсэрсээр гарч ирнэ. Гавъяат Одонтуяа эгчийн эрч хүчээр дүүрэн бахархам гоцлол бүжиглэхийг хараад ямар ч Монгол хүн омогшино. Би оронд нь байсан бол бахардаад унах байх даа гэж бодмоор гайхалтай эрч хүчтэй залуус бүжихийг хараад Салхит шувуун бүжгийг бахдах сэтгэл төрнө. Есолгоо хийх агшинд нэгэн бүжигчны хөл нь их эвгүй өвдөх шиг болсон ч тэвчээр гарган инээмсэглэн зогсоо Сэвжидийн нэрэмжит бүжигчид…

16 цаг 35 минут …

Одоо хүртэл тэд бэлдсээр л байна.

Leave a Reply