“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ
Нээлтийн үйл ажиллагаанд Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид оролцлоо.
Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байна.
Фестиваль 2025 оны 02 дугаар сарын 16-22-ныг дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.