Grand TheatreМэдээМөнгөн мод наадам

Мөнгөн мод наадам

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-нд ДБЭТ-т “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн арга хэмжээгээр нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулсан юм. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан.“Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулахад оршдог билээ. Энэ жилийн шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомын хамт олгожээ. Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын залуу уран бүтээлчид болох эвэр бүрээчин О.Чинбат, бүжигчин А.Батхүү нар цом, мөнгөн шагнал хүртлээ.

 

Leave a Reply