Одоогийн Үндэсний Урлагийн Их Театр буюу хуучнаар Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын ахмад уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойд зориулсан “УРЛАГИЙН МАСТЕРУУД”-ын концерт болж өнгөрлөө.
Уг тоглолтыг Үндэсний Урлагийн Их Театрын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар найруулан, үе үеийн ахмад уран бүтээлчид оролцлоо.