Эвэр бүрээ хөгжмийн тухай та бүхэндээ танилцуулж байна.
Нүүдэлчид ан авд явах болон эр цэргүүдээ цугларалтанд дуудахдаа үхрийн эврээр үлээн, бүрээдэх чимээ гаргадаг байсан байна.
Энэ хөгжмийн зэмсгийг 1962 онд төрийн соёрхолт хөгжим урлаач Индрээ пентатоник хөгтэй болгосон юм.Одоо энэ хөгжмөөр ямар ч сонгодог бүтээл болон ардын уран бүтээлийг тоглоход бэрхшээлгүй болсон билээ.