Grand TheatreБүгд“Эгшиглэнт Монгол” ардын дууны концертын шинэ уран бүтээл мэндэллээ.
Үндэсний Урлагийн Их Театрын шинэ уран бүтээл “ЭГШИГЛЭНТ МОНГОЛ” тоглолтоо Улсын Хүүхэд Залуучуудын Театрын нээлтэнд зориулан 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр анхны үзэгчиддээ хүргэлээ.
ҮУИТеатрын шинэ уран бүтээл нь Төв Азийн илгэн цээжнээ хэдэн мянган жилээр нүүдэллэн өнөөг ч хүргэн амьдарсаар ирсэн Монголчууд бидний өвөг дээдэс болсон Хүн гүрнээс үүсгэлтэй соёлын их өв, зан заншил, ёс уламжлалыг шингээн уламжлагдаж ирсэн Их Монгол улсын хувцас хэрэгсэл дээр тулгуурлан хожуу үеийн ялангуяа 16-20 зууны үед зохиогдон дуулагдаж ирсэн нүүдэлчин түмний газар газрын ардын дуунаас дээжлэн орчин цагийн Монголын утга зохиолын оргил тэргүүн Их Д.Нацагдоржийн туурвисан алдарт “МИНИЙ НУТАГ” шүлгээр чимэглэгдсэн болно.
Тайз чимэглэлийн тухайд 2023 онд ЮНЕСКО.гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн МЭӨ.х II-I зуун буюу одоогоос 3000 жилийн өмнөх хүрлийн үеийн Монголчуудын бүтээж үлдээсэн Буган чулуун хөшөөгөөр шийдэгдсэн болно. ЮНЕСКО.гийн тогтоолд: “Хүрлийн үед монголчуудын бүтээсэн Буган чулуун хөшөөнүүд нь Хүн төрөлхтний бүтээсэн уран бүтээлийн сор дээж бүтээл байх ёстой болзлыг хангасан учир Дэлхийн өвд бүртгэгдсэн нь ОХУ.ын Москвагийн Кремль, БНХАУ. ын их цагаан хэрэм, БНЭУ.ын Таж Махал сүм, БНФУ.ын Версалийн ордон,Египетийн пирамид зэрэг агуу бүтээлүүдийн эгнээнд зэрэгцүүлэн оруулсан” гэжээ.
Хувцас чимэглэлийн тухайд одоогоос 2200 гаруй жилийн өмнө хүчирхэгжин мандаж тухайн үеийн улс гүрнүүдийг эмхлэн тохинуулж энх амгаланг тогтоон барьж улс төр, эдийн засаг, өв соёл урлагийн өндөр дээд төвшинд хүрсэн бидний өвөг дээдэс Хүн гүрэн, 800 гаруй жилийн өмнө дэлхий дахинаа “Монголын амар амгалан”буй .болгосон Их Монгол улсын бидэнд үлдээсэн хувцас эдлэлийн өв дээр үндэслэн хийгдсэн болно. Монгол нутгийн янз бүрийн газраас олдсон Хүн гүрний булш бунхнаас гарсан дээл хувцасны олдвор чимэглэл бүхэн нь манай уран бүтээлийн хувцас дээлний урлалын үндэс болж байгаагаараа онцлогтой. Дуучин болгоны дээл хувцас хоорондоо давтагдахгүй өөр өөрийн өнгө төрх, хээ хуар, чимэглэлтэй юм.
Дууны тухайд 16-20 зууны үед зохиогдсон Монголын олон үндэстэн төрөлх Монгол нутгаасаа хувь заяаны эрхээр тархан суурьшсан бусад Монгол үндэстэн, овог аймгуудын мартагдсан болон бага дуулагдсан дуунуудаас бүрдэж байгаа болно. Халх, буриад, үзэмчин, дархад, хотгойд, захчин, хорчин, дарьганга, цахар, ордос, торгууд, хотон болон баруун Монгол, Говь нутгийн, Алтай нутгийн, төв халхын, Хүрээ, Өвөрмонгол дуунууд дуулагдаж байгаагаараа өвөрмөц.
Дууны хөгжмийн найруулга:
З.Түвшинсайхан /УГЗ/
М.Бирваа /УГЗ/
Д.Ариунболд /УГЗ/
Г.Түвшинтөр /СТА/
О.Чинбат /СТА/
Б.Мэнд-Амар /СТА/
Г.Шинэбаяр /СТА/
Чулуунбаатар/СТА/
Ш.Сугарцэрэн нарын хамгийн олон хөгжмийн зохиолчид ажилласан уран бүтээл болж байна.
Дууны хормейстрээр ОХУ.ын Москвагийн Консерваторид мэргэжлийн хөгжмийн зохиолч, хормейстр мэргэжлээр суралцаж байгаа Б.Энхбаяр /СТА/, концертмейстрээр Б.Чулуунцэцэг /СТА/, Нэргүй /СТА/ нар ажиллалаа.
Концертын ерөнхий зураачаар Ц.Энхтуяа /СТА/, ерөнхий удирдаачаар Н. Буянбаатар /УГЗ/ удирдаачаар Э.Мөнхбаяр /СТА/, ерөнхий найруулагчаар На Болд /УГЗ/ нар ажиллалаа.