Grand TheatreМэдээЭЛЬ-КУВЕЙТ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛОН МОНГОЛ УЛС БОЛОН КАТАР УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

ЭЛЬ-КУВЕЙТ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛОН МОНГОЛ УЛС БОЛОН КАТАР УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

2023 оны 03-р сарын 02-ноос 03-р сарын 12-ны хооронд Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэлээр ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Катар болон Эль-Кувейт улсыг зорьлоо.

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил, Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй зэрэгтэй холбогдуулан Монгол Улсыг Катар болон Кувейт улсад сурталчлан таниулах зорилготойгоор “Монголын өдрүүд” соёлын арга хэмжээг Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж , Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөл, Катар Улсын соёл урлагийн сан болох КАТАРА-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор зохион байгуулав.

Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэлээр ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид үндэсний урлагийн тоглолтоо Катар улсын драмын театр, Event hall-д 2 удаагийн тоглолтыг 1200 гаруй үзэгчдэд, Кувейт улсын Абдулхуссейн Абдул Рида театр, Event Hall-д 2 удаагийн тоглолтыг 1500 гаруй үзэгчдэд нийт дөрвөн удаагийн тоглолтыг 2700 гаруй үзэгчдэд толилууллаа.

Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/,Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др Мухаммад Аль-Жасаар, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Эль-Кувейт хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон Кувейт болон Катарын иргэд зэрэг гаруй зочин үзэж сонирхов.

“Монголын өдрүүд” арга хэмжээ нь Монгол орны ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг кувейтийн ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой боллоо.

Арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урьж, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Кувейт Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурснаас гадна Монгол Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн юм.

Leave a Reply