Grand TheatreМэдээЭртний бүрээн дуудлага гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржийн тоглолт

Эртний бүрээн дуудлага гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржийн тоглолт

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гоцлол хөгжимчин Нордогийн ЖҮРМЭДДОРЖ “Эртний бүрээн дуудлага” тоглолтоо хүргэхээр бэлтгэлээ хангаад байна.

Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойд зориулан 2020 оны 11 сард тоглох байсан уг тоглолт хөл хорионы улмаас хойшлогдоод байсан билээ.

Н.Жүрмэддорж нь Өмнөговь аймагт төрсөн. 1984 он буюу 1-р ангиасаа аав Ж.Нордогийн үүсгэн байгуулсан Үлээвэр хөгжмийн “Жавхаа” хамтлагт орж барабан хөгжим анхлан суралцаж, 4-р ангиасаа кларнет хөгжимд шилжин суралцаж, урлагт орох гараагаа эхэлсэн юм.

Боловсрол:

  • 1984-1994 Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуульд суралцсан.
  • 1995-1999 онд  Соёл Урлагийн Их Сургуулийг Анхны дээд мэргэжлийн “Эвэр бүрээч” буюу “Гоцлол хөгжимчин, мэргэжлийн сургуулийн багш” мэргэжлээр суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа сургуулиас оюутнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд тусгай болон шагналт байр эзэлж байв.
  • 2016 онд СУИС-д “Эвэр бүрээ хөгжмийн үүсэл гарал уламжлал шинэчлэл” сэдвээр Урлагийн ухааны магистр зэргийг хамгаалсан.

Ажил мэргэжил:

  • 1992-1995 онд Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт эвэр бүрээ хөгжимчнөөр,
  • 1996-1997 Төмөр замчдын чуулгад эвэр бүрээ хөгжимчнөөр,
  • 1997-1998 онд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад эвэр бүрээ хөгжимчнөөр,
  • 1999-2001 онд Төмөр замчдийн дуу бүжгийн чуулгад эвэр бүрээ хөгжимчнөөр,
  • 2003-2006 онд ХБК-д эвэр бүрээ хөгжмийн багшаар,
  • 2006 оноос СУИС-д эвэр бүрээ хөгжмийн багшаар,
  • 2001 оноос Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт эвэр бүрээ хөгжимчнөөр тус тус ажиллаж байв.

Уралдаан тэмцээнд оролцсон байдал:

  • 2002 онд ҮДБЭЧуулгын хөгжимчдийн уралдаанд 2-р байр,
  • 2004 онд ҮДБЭЧуулгын хөгжимчдийн уралдаанд 5-р байр,
  • 2008 онд Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Мэргэжлийн үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд гоцлол эвэр бүрээ төрөлд “ГРАНПРИ” шагнал хүртсэн юм.
  • 2014, 2018 онд байгууллагын Хөдөлмөрийн Аварга,
  • 2019 оны Вертоуз академийн Шилдэг хөгжимчин зэрэг баялаг түүхтэй уран бүтээлч юм.

Түүний дэлгэрэнгүй танилцуулгыг ИХ НАЙРАЛ ХӨГЖИМ-УРАН БҮТЭЭЛЧИД /ТАНИЛЦУУЛГА/ цэснээс уншина уу.

 

 

 

 

Leave a Reply