ҮДБЭЧУУЛГЫН ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ.
ХҮҮХЭД БАГАЧУУДАА ”ИШИГ ХӨӨРХӨН НЭР” ,”ЭРХ ЦАГААН УНАГА”ТАЙ ХАМТ
ААВЫН ХАЙРТАЙ АЛДРАЙ ҮРС
ЭЭЖИЙН ХАЙРТАЙ ЭНХРИЙ БАГАЧУУДАА УРЬЖ БАЙНА.
Сурагчдын амралтанд зориулан зөрүүд бардам зантай ”Ишиг хөөрхөн нэр”хүүхдийн дуулалт жүжгийг 10 сарын 28, 29, 30 ны 11:00 цагт тоглоно.
Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 10 сарын 28,29,30 ны өдрийн13:00-н цагт тоглоно.
Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгээ сурагчдын амралтанд зориулан тоглох гэж байна.
ЭХ ҮРСИЙН НАНДИН ХОЛБОО
ЭХ НУТГАА ХАЙРЛАХ ЧИН СЭТГЭЛ
ЭЦЭГ ӨВГӨДИЙН НАНДИН СУРГААЛ
ХҮҮХЭД БҮРТ ӨВЛӨГДӨЖ
МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ БАЯСГАХ БОЛТУГАЙ.