Grand TheatreМэдээҮДБЭЧ-ЫН МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ ….

ҮДБЭЧ-ЫН МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ ….

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ….Манай хамт олон Монгол улсын төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлах зорилгоор “ҮДБЭЧ-ын өдрүүд” аялан тоглолтоо энэ жил монгол орноо нар зөв эргэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын тамгын газартай хамтран 2013 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү ажлын хүрээнд манай чуулгын Үндэсний хөгжмийн их найрлын 30 хөгжимчид, 30 бүжигчид, 7 дуучид зэрэг МУАЖ дуучин Д.Самбуу, МУАЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ удирдаач А.Цэдэн-Иш зэрэг Ардын болон гавъяат цолтонгууд оролцсон 85 уран бүтээлчдийн баг анх удаагаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр орон нутгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуустаа зориулан “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг, Шилдгийн шилдэг уран бүтээлийн дээжис тоглолтуудаа 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилж, уран бүтээлчид үзэгчдийн дунд уулзалт ярилцлага хийх, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талт ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна.
Бага насныханд зориулан

Ишиг хөөрхөн нэр хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг

Ш

Ахлах ангийн сурагчид болон оюутан залуус, Насанд

хүрэгчдэд зориулан
МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ шилдэг уран бүтээлийн дээжис

концерт

Багануур дүүрэгт 04-р сарын 20,21-нд,

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 04-р сарын 22, 23, 24-нд

Дорнод аймгийн Чойбалсан хотод 04-р сарын 26, 27, 28-нд

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 04-р сарын 29, 02-нд

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 05-р сарын 03-04-нд
тоглохоор

урьдчилан төлөвлөөд байна. Эдүгээ маркетинг менежментийн баг аялалдаа гарсан билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8868, 9905-2944, 9699-6399, 97088868 авна уу

Leave a Reply