Grand TheatreМэдээҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж

ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж

ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал,

 бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах

 хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж

 

Уралдааны зорилго

ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжмийн   урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх , Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг олон улсад сурталчилан  таниулах зорилготойгоор бүтээлийн уралдаан явуулж байна.

Уралдааны ач холбогдол

Монголын хөгжмийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, бүтээн туурвих их үйлсэд дуудан үндэсний хөгжмийн их найрал, түүний төрөл бүрийн зэмсэгт зориулсан бүтээлийг уран бүтээлчдийн авъяас чадвар, хөгжимдөх сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглүүлэн, Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлийг олон улсад сурталчлах ач холбогдолтой.

Бүтээлийн төрөл зүйл

 

1.Үндэсний хөгжмийн их найралд:

              А/Нэг ангит том хэлбэрийн зохиол  /найраглал, цуврал бүтээл, зураглал /гэх мэт/

              2.500.000-3.000.000 төгрөг

              Б/Найрал хөгжмийн нэг бүтэгт бэсрэг хэлбэрийн зохиол

                          /Оршил, удиртгал, уран сэтгэмж/ гэх мэт

              2.000,000-2.500.000 төгрөг

              В/Найрал хөгжмийн жижиг хэлбэрийн зохиол /марш, бүжиг, интермеди/ гэх мэт

              1.500.000-2.000.000 төгрөг

2.Гоцлол хөгжмийн бүх төрлийн зэмсэгт

              а/ Бүрэн хэмжээний концерт           2.000.000-2.500.000 төгрөг

              б/Бэсрэг хэмжээний концерт           1.000.000-1.500.000 төгрөг

              в.Томхон хэмжээний бүтээл /Соната, сюита, попурри, рондо/

              800.000-1.300.000 төгрөг

г/Бэсрэг хэмжээний бүтээл

/уран сэтгэмж, зураглал, чуулбар, попурри, ноктюри, сонатино, прелюди/

750.000-1.000.000 төгрөг

д/Жижиг хэлбэрийн бүтээл

/Аялгуу, аяз, дууны найруулгад чимэглэл/   750.000 төгрөг

3.Цөөхүүл хөгжмийн бүх төрлийн бүрэлдэхүүнд

            а/Том хэлбэрийн бүтээл /трио, соната, чуулбар, уран сэтгэмж/ гэх мэт

             700.000 төгрөг

            б/Бэсрэг хэлбэрийн бүтээл

                        /уран сэтгэмж, зураглал, попурри, цуврал аяз/ гэх мэт 600.000. төгрөг

            в/Жижиг хэлбэрийн бүтээл

                        /хөрвүүлэг, найруулга, попурри, прелюди, чимэглэл/ 300.000-500.000 төгрөг

Жич: Цөөхүүл хөгжим гэдэгт хольмог, төрөлд морин хуур, ятга, шанз, үлээвэр, гэхчилэн бүрэлдүүн байх боломжтой.

Уралдаан явуулах журам

1.Уралдаан хоёр үе шаттай явагдана.

            а/Ирүүлсэн ноттой танилцах

            б/Ирүүлсэн бүтээлийг хөгжимдөх

2.Ирүүлсэн бүтээлээ сонсуулахдаа клавир, партитурыг бичиж өгөх ба хөгжимчид, бүрэлдэхүүнийг өөрсдөө сонгох боломж бий.

Уралдааныг шалгаруулах журам

1.Уралдааныг ҮДБЭЧ-ын уран сайхны зөвлөл, уралдаанд оролцоогүй уран бүтээлчдийн оролцоотой шүүнэ.

2.Шүүх бүрэлдэхүүн 25 баллаар дүгнэнэ. I шатны үнэлгээ, II шатны үнэлгээний нийлбэрээр шалгаруулна

Уралдаанд оролцох

1.2014 оны 1-р сарын 1-нээс 2014 оны 4-р сарын 1-ныг хүртэл хугацаанд уралдааныг зарлаж байна.

2.Уралдаанд бүтээлээ ирүүлэх хугацааг 2014 оны 4-р сарын 1-ны өдрөөр тасалбар болгоно.

3.Шалгаруулалтыг 2014 оны 5-р сарын 1-ны дотор багтаан явуулж дуусгана.

4.Уралдаанд оролцогчид бүтээлийнхээ хамт товч намтар уран бүтээлийнхээ жагсаалтыг ирүүлнэ үү.

5.13*18 хэмжээний өнгөт фото зураг 2%

  1. Хугацаа хожимдсон бүтээлийг авахгүй

7.Орон нутгаас оролцогчид бүтээлээ баталгаат шуудангаар ирүүлэх буюу биечлэн ирүүлнэ.

Жижиг лимбэ кварт дээр тоглогдоно

Лимбэ  3ш

Баялаг бишгүүр 2

Ардын бишгүүр 2

Эвэр бүрээ 4

Цордон бүрээ тонн дээр тоглогдоно 1

Их бишгүүр 1

Их бүрээ  1

Ёочин 4

Шанз 8

Ятга 8

Цохиур дээр бүгд хөгжим дээр бичиж болно

Жижиг хуучир 1

Дунд хуучир 8

Морин хуур 8

Дунд хуур 2

Их хуур 4

Ийм бүрэлдэхүүн байгаа амжилт хүсье,

Leave a Reply